Үүрэг даалгавар

2018-04-09
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭД БҮТЭЦ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах. /Захирагчийн ажлын алба, Худалдан авах ажиллагааны газар болон Эрх шилжсэн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээгээ оруулаагүй байгууллагууд гүйцээж оруулах. /Зарим хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улиралын биелэлтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс/ 14
5 Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах. /Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
6 Аж ахуйн нэгжүүдийг орчныхоо гудамж, талбайн арчлалт, нөхөн сэргээлтийн ажилд татан оролцуулж, гэр хороололд иж бүрэн тохижилттой жишиг гудамжуудыг байгуулах тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргүүд/ 14
7 Хог хаягдлын цэвэрлэгээ үйчилгээнд ажилгүй иргэдийг татан оролцуулж, иргэдийн бүлэг ажиллуулах, гүйцэтгэлд хяналт тавих ажлуудыг эхлүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд/ 14
8 Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах. /Нийслэлийн газрын алба, Дүүргүүд/ 14
9 Барилгын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж дүнг Нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
10 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох. /Нийт байгууллагууд/ 14
11 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Баянгол дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР