English || Монгол
Нүүр хуудас
Ц.Болдыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томиллоо
2010 оны 03 сарын 09
sh ts bold.jpgНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр захирамж гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Цэгмидийн Болдыг томиллоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ийм шийдвэр гаргасан байна.
Дэлгэрэнгүй...
 
Далан хааж барьсан барилгыг нураалаа
2010 оны 03 сарын 09
  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн болж, түрүүчийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн талаар мэдээлэл сонсож, цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын түрүүчийн шуурхай зөвлөлгөөнөөс “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын албан даалгаварыг хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгосон.
Дэлгэрэнгүй...
 
Ч.Сайханбаярыг чөлөөллөө
2010 оны 03 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр захирамж гаргаж Чулууны Сайханбаярыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.Ч.Сайханбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж хотын мээрт өргөдөл ирүүлснийг үндэслэн  шийдвэрийг гаргалаа.
 
Хүн амын дундах тамхидалтыг багасгана
2010 оны 03 сарын 05
adra.jpgНийслэлийн Засаг даргын Тамгын газар, АДРА Монгол Олон улсын байгууллагатай “Тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол” төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай гэрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, АДРА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Крис Женсэн нар өнөөдөр гарын үсэг зурсан байна.
Дэлгэрэнгүй...
 
Баянзүрх дүүрэг төр захиргааны нэгдсэн байртай болно
2010 оны 03 сарын 05
bzurkh.jpgБаянзүрх дүүргийн удирдлагууд энэ ондоо багтааж дүүргийн төр, захиргааны нэгдсэн байртай болохоор төлөвлөж, ажилдаа ороод байна. Одоогийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа барилга нь 1950 онд ашиглалтад орсон ба 1990 оноос хойш их засвар хийгдэж байгаагүйгээс барилгын таазны болон давхар дундын даацын хучилтын модон хийцүүд нь муудаж, сантехникийн цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээ нь зэвэрчээ.
Дэлгэрэнгүй...
 
Баянгол, Баянзүрх дүүрэгт эрүүлжүүлэхийн байр барихаар боллоо
2010 оны 03 сарын 04
Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байр барих асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжлээ. Нийслэлийн Цагдаагийн газрын гаргасан мэдээгээр нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 196 хүн эрүүлжүүлэгдэж байгаа бөгөөд тогтоосон стандартын дагуу эрүүлжүүлэх байруудын талбайн нийт хэмжээнд харьцуулж үзэхэд хоногт 47-50 хүнийг илүү буюу багтаамж хэтрүүлэн эрүүлжүүлж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй...
 
Хөшөө дурсгалыг цэгцэлнэ
2010 оны 03 сарын 04
Сүүлийн үед Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон тооны хөшөө энд тэнд босгох болсон. Энэ асуудлыг зохицуулсан журам ч байдаггүй. Хадгалалт, хамгаалалт муу, хариуцах эзэн тодорхой бус байдгаас үүдэн хөл нь хугархай морьтой эр, өрөөсөн гар нь салаад унасан хүний хөшөө цөөнгүй тааралдана. Иймээс хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбартай холбоотой асуудлыг цэгцлэх үүднээс Улаанбаатар хотын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг боловсруулаад байна.
Дэлгэрэнгүй...
 
Нийслэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөртэй болно
2010 оны 03 сарын 04
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн харилцааны талаар хийсэн суурь судалгаан  дээр үндэслэн  хүн амын ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн харилцааг боловсронгуй болгох хөтөлбөр болосруулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөрийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийслэлийн хөтөлбөр” боловсруулсан байна.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 753
Advertisement
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Валютийн ханш
hansh.png Монгол банкны 2010 оны 02 сарын 24-ний ханш
АНУ-ын доллар USD 1440.91
Евро EUR 1972.39
ОХУ-ын рубль RUB 48.05
БНХАУ-ын юань CNY 211.05
 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
biznes_sanal2.jpg
citycouncil.png
ubservice.png
ub_sudalgaa.gif
2012_bolovrongui_bolhoh1.jpg
Байгууллагуудын веб сайт

MDG_nom_havtas.JPG

Агаарын чанарын албанаас мэдээлж байна

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Нийслэлийн Архивын газар
archiv.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Хэвлэлийн цогц үйлчилгээ
ubsan.jpg
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
Нийслэлийн захирагааны байгууллагуудад
10.12.2009
Харьяа агентлаг, дүүргийн удирдлагуудад Нийслэлийн албан татварын хуулийн төсөлтэй танилцаад саналаа 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор өгнө үү. Хууль зүйн хэлтэс татаж авна уу
Дэлгэрэнгүй...
Цэрэг татлага энэ сарын 11-нд эхэлнэ
07.12.2009
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цэрэг татлагын хугацаа хойшлогдоод байсан юм. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан учраас нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг энэ долоо хоногт явуулахаар болжээ. Бэлтгэл ажил хангагдсан уу?
Дэлгэрэнгүй...
Та хотын ажлыг үнэлээрэй
03.12.2009
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс нийслэлийн Засаг дарга бөгеөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн нутгийн захиргааны болон үйлчилгээний зарим байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй төрийн ажил үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар нийслэлийн иргэн Таны унэлгээг  www.ulaanbaatar.mn , www.mayor.mn   веб хуудсаар авч байна. 
Дэлгэрэнгүй...
Нийт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
23.11.2009
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 626 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүнсний худалдааны төв /зах/, дэлгүүр, мухлаг, супермаркет, барааны болон техникийн захыг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн эрүүл ахуйн шаардлага хангасан тохиолдолд хэвийн үйл ажиллагаанд оруулах боллоо.
Дэлгэрэнгүй...
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАР ТАНАА
12.10.2009
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  хуралдааны 49 дүгээр тэмдэглэлээр тус газрын  даргад үүрэг болгосны  дагуу  “Аймаг , нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн ажлын ерөнхий чиг үүрэг”-ийг боловсруулан хавсралтаар хүргүүлж байна.
Энэхүү ерөнхий чиг үүргийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана уу.

Бүрэн эхээр нь татаж авах
Дэлгэрэнгүй...
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
25.09.2009
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан  “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ийг  шалгаруулна.  Шалгаруулах  журмыг бүрэн эхээр нь  http \\www.ubservice.mn  веб сайтаас үзнэ үү. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд журмын дагуу материалаа бүрдүүлж 2009 оны 10 дугаар сарын 05-ны дотор  Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст  ирүүлнэ үү.

 
Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

Та төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ямар мэдээллийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй гэж үзэж байна вэ�
 

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар