Үүрэг даалгавар

2018-01-16
2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамжаар “2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарлах тухай” болгосонтой холбогдуулан хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудал хэлэлцэх тул байгууллагын удирдлагууд идэвхтэй оролцох. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүрэг, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газар/ 14
3 Монголын Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэлээр Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн 2017 оны 01 дүгээр албан даалгаврын заалт бүрт холбогдох хууль, тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын шийдвэр, хөтөлбөртэй уялдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/43 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулж, биелэлт үр дүнг танилцуулж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга, Бүх шатны орон нутгийн төсвийн шууд захирагч нар/ 14
5 Салбарын сайдаас эрх шилжсэний дагуу Нийслэлийн Газрын албанаас сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын даалгавар, зургийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. 14
6 Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын нээлт “Цасны баяр” арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 24-нд өдөр “Хандгайт”-ын “Янзага” зусланд зохион байгуулагдах тул байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг өргөнөөр оролцуулахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга, удирдлагууд идэвхтэй оролцох. 14
7 Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
8 Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 5, 6 10, 11, 12, 13 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлын гүйцэтгэгч нь шалгараагүй буюу гүйцэтгэгч тодорсон боловч ажил нь эхлээгүй багцуудын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хороололын дэд бүтцийн газар/ 14
9 Хан-Уул дүүргийн Богд уулын арын автозам дагуу барилгын хог хаягдал асгаж байгаад хяналт тавих, камержуулах ажлыг судалж зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар/ 14
10 Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР