Үүрэг даалгавар

2019-07-08
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд иргэд, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас EDoc системээр ирүүлж байгаа албан бичгийн шийдвэрлэлтэд анхаарч ажиллах. /Нийт байгууллага/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газрууд худалдаа үйлчилгээнд хяналт тавьж ажиллах. /Дүүргүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
3 Хайрга, дайрга зөөвөрлөж байгаа авто машинуудад техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хотын төв замруу нэвтрэхдээ аюулгүй байдал болон зам дээр шороо асгах зэрэг асуудлуудыг зохицуулж, хяналтыг сайжруулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
4 Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтны хуваарийн дагуу хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнг нэгтгэн танилцуулах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
5 Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлэх. /Нийслэлийн Төсөвт байгууллагууд/ 14
6 Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. 14
7 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Баяр наадмын өдрүүдэд: • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах. • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах. • Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах. • Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. • Тохижилт, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /Нийт байгууллагууд/ 14
9 2019 оны 07 дугаар сарын 22-ны шуурхай зөвлөгөөн дээр Сүхбаатар дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР