Төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг цонхоор хүргэнэ гэж нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийж эхлүүлээд байгаа бөгөөд, нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа нэг цэгийн үйлчилгээний зарчим, үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өгөхөөр Бүгд Найрамдах Гүрж Улсын зөвлөх багийнхан нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн байна.