"Монгол цэргийн жавхаа" уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын дунд “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  баталсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр  жагсаалын бүх үйлдэл, хөдөлгөөн, ёслож хүндэтгэх ажиллагаа зохицуулагдаж байдаг  бөгөөд энэхүү дүрмийг баримтлан Монгол цэргийн жавхаа уралдааныг дүгнэх юм байна.  Хоёр үе шаттайгаар явах энэхүү уралдааны эхний шалгаруулалт 4 дүгээр сарын 1-15-ны хооронд болох бол, эхний шатнаас шалгарсан 9 ангийг дараагийн шатанд оролцуулахаар уралдааны удирдамж гарчээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа цэргийн сүр хүчийг харуулсан уралдаан зохион байгуулах болсонтой холбогдуулж Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын офицер, ахлагч нартай Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баригадын генерал З.Болдбаатр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын зочид төлөөлөгчид Офицеруудын ордонд уулзалт хийсэн юм.
2013 -оны 3 -р сарын 12
30094
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар дөрвөн жилийн дараа 900км замтай болно
Энэ жил нийслэлд өрнөх зам барил­гын бүтээн байгуулалтын ажлын талаар редакцын уулзалт зохион байгуул­лаа. Уулзалтад нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж, Захираг­чийн ажлын албаны Инженерийн бай­гуулам­жийн хэлтсийн дарга С.БаЯр-Өлзий, Замын цагдаагийн газрын Техник замын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.ТҮвшин­баЯр, тус хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, ахмад Д.Батжаргал, дэслэгч Б.Бат­зориг нар оролцлоо
2013 -оны 3 -р сарын 12
1269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Рекламны самбаруудыг буулгаж эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх  журам"-ыг баталсан. Журмын дагуу нийслэлийн гадна зар сурталчилгааны байгууламжийг мэдээллийн болон зар сурталчилгааны байгууламж гэж ангилан самбаруудыг байршуулж хориглосон бүсийг тогтоосон юм
2013 -оны 3 -р сарын 12
711
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдад зориулсан үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өөрийн хариуцсан агентлаг болох Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр НАЖГ-ын дарга Э.Баттулга томилогдсоноосоо хойш хийсэн зарим ажлууд болоод тус салбарын өнөөгийн байдал, цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, удирдамж чиглэл авсан юм
2013 -оны 3 -р сарын 12
534
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын хөгжилд сурсан эрдэм, авъяасаа харамгүй зориулахаа тангараглав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” –ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо
2013 -оны 3 -р сарын 12
664
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэхээ 273 төрийн албан хаагч тангараглалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” –ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцсон бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 273 иргэн  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
2013 -оны 3 -р сарын 12
1552
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын зарим өрхийн зуухыг усан халаалттай зуухаар солино
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн Газраас болон нийслэлээс хэд хэдэн  томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал  гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах хязгааралтын бүсийг гэр хорооллын гурван хэсэгт тогтоож, хязгаарлалтын бүсэд багтах айл  өрхөд боловсруулсан түлш хэрэглэх, утаагүй зуухыг хөнгөлттэй үнээр хангах  зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд байгаа билээ
2013 -оны 3 -р сарын 12
648
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тохилог амины орон сууц” үзэсгэлэн 6 сар хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн иргэдэд  эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, цэвэр, бохир усны шугамд холбогдсон хямд, тохилог амины орон сууцыг санал болгох зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан билээ
2013 -оны 3 -р сарын 12
1415
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны машиныг хотын зарим замд цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах журмыг буцаалаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 оны 3 дугаар сар 11-нд боллоо.  Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын төслийг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 12
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үүргээ цагт нь биелүүлээгүй дарга нарт хариуцлага тооцно гэлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөн 03 сарын 11-ний өдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд өнгөрсөн долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосонтой холбоотойгоор гэмт хэргийн гаралт болон осол аваарын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэнийг дурдлаа
2013 -оны 3 -р сарын 11
856
ДЭЛГЭРЭНГҮЙ