“Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов.
2019 -оны 10 -р сарын 23
468
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо
Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов.
2019 -оны 10 -р сарын 23
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд хүргүүлжээ.
2019 -оны 10 -р сарын 23
471
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо
Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.
2019 -оны 10 -р сарын 23
327
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын замын хөдөлгөөнийг нээхэд зургаан хоног үлдлээ
Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ.
2019 -оны 10 -р сарын 23
278
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын удирдлагууд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлэв
Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барьж байгаа төслийн явцын талаар болон Улаанбаатар-Сөүл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
2019 -оны 10 -р сарын 23
310
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон амжилттай болж өндөрлөлөө
Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ. D2D хөтөлбөрийн хүрээнд ОУСК нь Unread Media, Улаанбаатар Инновацын төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Ус ба уул уурхай: сэдэвт дата хакатон”-ыг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар Инновацын төвд амжилттай зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 23
225
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хүн амын тоотойгоо харьцуулахад түргэн тусламжийн 6 машинтай байхаас 2017 онд парк шинэчлэл хийгдэн 4 машинтайгаар тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус дүүрэгт ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн төвд “Форд” загварын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.
2019 -оны 10 -р сарын 23
197
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна
Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ.
2019 -оны 10 -р сарын 23
2282
ДЭЛГЭРЭНГҮЙ