Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
2013 -оны 6 -р сарын 7
1088
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэчлэнэ
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл” улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын, урьдчилан сэргийлэх хяналтын 120 гаруй байцаагчид оролцож байна.Арга хэмжээний нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо
2013 -оны 6 -р сарын 7
597
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгийн бонд гаргахад Дэлхийн банк тусална
Нийслэлийн Засаг даргын  Санхүү Эдийн Засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дэлхийн банкны Хотын хөгжлийн мэргэжилтэн Мески Брайхемийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас “ Бондоо зах зээлд алдаа гаргалгүй зарж, борлуулахад туслалцаа үзүүлж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах”-ыг нийслэлийн Засаг даргын орлогч хүслээ. Хүсэлтийн хариуд Дэлхийн банкны төлөөлөгч  Мески Брайхем  “Бонд гаргахад Улаанбаатар хотын хөрөнгө болоод хууль, эрх зүйн орчныг тодорхой болгож, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн Засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллах шаардлагатай
2013 -оны 6 -р сарын 7
723
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автотээврийн хэрэгслийн албан татвараа 6 сарын 10 хүртэл торгуульгүй төлөх боломж олголоо
Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат 2013 оны 3 дугаар сарын 1-нээс 5 сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. “Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуулинд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх"-өөр зохицуулагдсан байдаг байна.
2013 -оны 6 -р сарын 6
817
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм
2013 -оны 6 -р сарын 6
857
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн зуслангийн бүлгийн багш, эмч нарыг сургалтанд хамруулж байна
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийнзуслангийн стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчдийгудирдлагаарханган ажилладаг чиг үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд 2013 оны зуслангийн үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, эрсдэлгүй, аюулгүй орчиндамрахад анхаарч ажиллаж байна.“Ногоон дэлхий-Хүүхдийн зуслангаас эхтэй” сэдэвт хөтөлбөрийн хүрээнд зуслангийн бүлгийн удирдагч болон эмч нарыг Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран сургалтанд  хамруулж байна.
2013 -оны 6 -р сарын 6
645
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн аварга үсчин, гоо засалчид тодорлоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын “Улаанбаатар 2013” нээлттэй тэмцээнийг 2013 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Монгол улсаа төлөөлж тив, дэлхийн тэмцээнд оролцох үндэсний багийг бүрдүүлэх, улмаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудын календарчилсан төлөвлөгөөнд ойрын хугацаанд орох зорилго тавьж, үүнийгээ амжилттай биелүүлсэн гэж тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг дүгнэлээ
2013 -оны 6 -р сарын 6
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч буй иргэдийг мэргэжилтэй болгоно
Насанд хүрээд “Асрамж халамжийн төв”-өөс гарч байгаа залуусын асуудал 1995 оноос хойш яригдаж, олон жилийн нүүр үзсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын нийт 37 асрамж, халамжийн  төвөөс насандхүрээд гарч байгаа, очих газаргүй, хагас болон бүтэн өнчин, мэргэжилгүй,төрөөс зайлшгүй халамж,анхаарал шаардсан 18-аас дээш насны залуусыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих чадварт сургах, цаашид хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн Засаг даргабодлогоор дэмжиж байгаа юм
2013 -оны 6 -р сарын 6
742
ДЭЛГЭРЭНГҮЙ