Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж байгаа тухай мэдээлллээр үргэлжиллээ. 2013 оны 2 дугаар сарын 28-нд хуралдсан Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын нэгдсэн санд бүртгэж, хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх, баяжуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодорхой ажлуудыг зохион байгуулж, өнөөдөр удирдлагын зөвлөлийн гишүүдэд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.