Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хөтөлбөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, төрийн далбааны өдөрт  зориулсан ёслолын ажиллагаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222 жил, Их  Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт.
2013 -оны 7 -р сарын 4
2097
ДЭЛГЭРЭНГҮЙ
Т.Батбаяр: Наадмын бэлтгэл ажил 95 хувьтай байна
Айсуй наадмын бэлт­гэл ажил хэрхэн хан­гагдаж байгаатай Улсын баяр, наадмыг зохион бай­гуулах комиссынхон өчигдөр танилцлаа. Наа­дамчдыг тухтай цэн­гүү­лэхийн тулд Төв цэн­гэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь морь барианы газарт сан­дал нэмж, сүүдрэвч бу­даж өнгө зүсийг нь сайж­руулжээ. Төв цэн­гэлдэх хүрээлэнгийн гад­на байдаг холбооны шугамын цооногийг бе­тонон хавтангаар хэлтгий тагласныг засах дотор талбайн цагаан зураасыг тодруулах, зарим хэсэгт асфальт нөхөж дэвсэх зэ­рэг хойшлуулшгүй хийх ажлын талаар тэд холбогдох хүмүүст дахин сануулав
2013 -оны 7 -р сарын 3
1697
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Зөвлөх” бэлтгэх сургалт явагдаж байна
Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх бэлтгэх сургалтыг 2013 оны 7 дугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь зорилтот бүлгийн иргэд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудтай ажилладаг байгууллагын ажилтнуудад зориулсан 5 модульт хөтөлбөрийн хүрээнд, оролцооны аргад тулгуурлан явагдаж байгаа  юм
2013 -оны 7 -р сарын 3
1105
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тендерийн материалд хариуцлагатай хандахыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлийн Засаг Даргын захирамжаар эрх нь шилжиж ирсэн 420 тендерийн сонгон шалгаруулалт хийхээс 163 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан, 15 тендерийн үнэлгээ хийгдэх,48 тендерийн материал хүлээн авах, 159 тендерийн баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Худалдан авах ажиллагаа зөвхөн мэргэжлийн байгууллагаас шалтгаалдаггүй, сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралтай байдаг
2013 -оны 7 -р сарын 3
1363
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэгсээр гоёсон нийслэлийн гудамж...
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гудамжуудыг өнгө алаглуулан цэцгээр гоёж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатарын хөшөө, Чингис хааны хөшөөт цогцолбор, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө,  Төв шуудангийн урд хэсэг, Махатма Ганди болон Эскадрилийн хөшөө, Ард кино театрын өмнөх талбай, Занабазар, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, 1-р хорооллын үйлчилгээний төвүүдэд нийт 5000 м2 цэцгийн мандал байгуулжээ
2013 -оны 7 -р сарын 3
2409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Баттулга: Дээлтэй монгол наадмаар цагаан эсгийн ёслол болно
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.БАТТУЛГА-аас тодрууллаа
2013 -оны 7 -р сарын 3
1409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аэропорт экспресс шинэ үйлчилгээ нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээлээ. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол хот доторхи унааны асуудал юм. МУБИС-аас - Нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн явахад дунджаар 13 000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгаагаар зорчигчдийн 67% нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн дүн гарчээ
2013 -оны 7 -р сарын 3
1439
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар ЦЕГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Холбооны технологийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дүүргүүдийн хороодыг холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийг  Мэдээлэл, Холбооны технологийн төвийн телехяналтын камерын хэрэглээнд ашиглах, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа мэдээллийн системүүдийн талаар туршлага солилцох, туслалцаа үзүүлэх
2013 -оны 7 -р сарын 3
1351
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туулын эргээр хогийн сав байрлуулжээ
Зуны зугаатай өдрүүд үргэлжилж, хамгийн ойр болохоор Туул голын эргээр зугаалагсдын тоо нэмэгджээ. Харамсалтай нь тэд Туул гол дээр хогоо “мартаад” явчихдаг нь бараг л уламжлал болчихож
2013 -оны 7 -р сарын 3
1661
ДЭЛГЭРЭНГҮЙ
7-р сард цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж  байгаатай холбоотойгоор 7-р  сард Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг ээлжлэн хязгаарлах гэж байна
2013 -оны 7 -р сарын 2
3635
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах аргад хүүхдийг сургана
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик  тоон судалгааг үндэслэн  нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгддэг цэгүүдийг тогтоож камержуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг дүүрэг бүрт байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
2013 -оны 7 -р сарын 2
1856
ДЭЛГЭРЭНГҮЙ
2013 оны нийслэлийн төсвийн тодотголыг эцэслэн батална
    Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн /, 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг НИТХ –ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
2013 -оны 7 -р сарын 2
1353
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал унтраах шинэ автомашинуудын бэлэн байдлыг хангалаа
Нийслэлийн Онцгой байдлын газарт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар өгсөн  гал унтраах 5 төрлийн 22 шинэ автомашиныг зүгшрүүлэх ажиллагаа Багануур дүүргийн зүгт болж, нийт 270 гаруй километр замыг  тууллаа
2013 -оны 7 -р сарын 2
1591
ДЭЛГЭРЭНГҮЙ