Наадмын өдрүүдэд яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллана
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр  24 цагаар ажиллана. Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой  гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана
2013 -оны 7 -р сарын 9
1193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний их баяр наадмын үеэр авах зохицуулалтын арга хэмжээний тухай” А/648 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах
2013 -оны 7 -р сарын 9
1225
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дээлтэй Монгол Наадмын үеэр “АХА” тэмцээн болно
2013 оны 07-р сарын13-ны 12.00 цагаас эхлэх “Дээлтэй Монгол Наадам 2013” арга хэмжээний үеэр олон нийтийн дунд “АХА” тэмцээн болно. Оролцох иргэдийг тухайн өдөр “АПУ” компанийн асарт  бүртгэх юм
2013 -оны 7 -р сарын 9
1763
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шагнах тухай
2013 -оны 7 -р сарын 8
1807
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шагнах тухай
2013 -оны 7 -р сарын 8
2639
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүй долоон худагруу автобусаар 700 төгрөгөөр зорчино
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
11, 12 –нд “Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13 –нд “Хүй 7 худаг –МУБИС” чиглэлд  МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм. 
2013 -оны 7 -р сарын 8
1376
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам нийслэлийн хэмжээнд үйлчилж байгаа билээ.
2013 -оны 7 -р сарын 8
1333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын өдрүүдэд Мэргэжлийн Хяналтын 122 байцаагч ажиллана
Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 122 улсын байцаагч ажиллаж, хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ явуулах газруудад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгч ажиллана
2013 -оны 7 -р сарын 8
1141
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын үеэр автомашинуудад 7 төрлийн зөвшөөрөл олгоно
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа руу явах тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл өгдөг. Энэ жил автомашинуудад А, Ж, Д, Ү, Г, ногоон М, улаан М гэсэн 7 төрлийнзөвшөөрөлолгохоор болжээ
2013 -оны 7 -р сарын 8
805
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмаа дэлхийн хаанаас ч үзэх боломжтой боллоо
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан баяр наадмын хөтөлбөр, салбар хороодын мэдээлэл, худалдаа, үйлчилгээний газруудын байршил зэрэг бүх мэдээллийг багтаасан www.naadam.ulaanbaatar.mn цахим хуудсыг   Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос нээжээ
2013 -оны 7 -р сарын 8
2123
ДЭЛГЭРЭНГҮЙ