Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал,гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах утсыг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Мэдээлэл, сурталчилгааны төвийн 70108687 дугаарын утсаар гадаадын жуулчид санал, хүсэлт гомдолоо илрэхийлж, шийдвэрүүлэх боломжтой болжээ