“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт Сонгинохайрхан дүүрэгт боллоо
Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
2018 -оны 4 -р сарын 3
557
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэг "Гэрт хүрч үйлчлэх үйлчилгээ"-г эхлүүллээ
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал зорилт бол “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн зорилт юм.
2018 -оны 4 -р сарын 3
835
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаараар татсан кабелиудыг сувагчлалд шилжүүлэхийг журмаар зохицуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын мэдээлэл, холбооны сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчилж, төвийн хэсгийн агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттайгаар шилжүүлэх тухай тусгасан.
2018 -оны 4 -р сарын 2
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
2018 -оны 4 -р сарын 2
1531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүүрэн гарц барихтай холбогдуулж 7 түр зам гаргана
Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар(УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.
2018 -оны 4 -р сарын 2
1301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийж эхлээд байгаа. Энэ сард засвар үйлчилгээ хийх хуваарийг гаргажээ. Иймд цахилгааны хэрэглээгээ зохицуулна уу. Мөн цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
2018 -оны 4 -р сарын 2
283
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй Тэрэлж” сайн дурын үйл ажиллагаанд нэгдсэн залуус хоёр тонн хог цэвэрлэв
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
2018 -оны 4 -р сарын 2
1755
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зочлох үйлчилгээний мэргэжлийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “HORECA-2018” үзэсгэлэн маргааш үргэлжилнэ
Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн сурталчлах зорилготой Зочлох үйлчилгээний мэргэжлийн улсын аварга шалгаруулах тэмцээн, HORECA хангамжийн үзэсгэлэн МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна.
2018 -оны 3 -р сарын 30
567
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт гэрээнд гарын үсэг зурлаа
НИТХ-ын 14 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж баталсан. Тус хөтөлбөрийг 9 зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болох юм.
2018 -оны 3 -р сарын 30
2258
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИРЭЭДҮЙН МИСТЕР-2018” тэмцээнд 31 клубын 108 тамирчин өрсөлдөнө
Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээний техникийн зөвлөлгөөний хурал өчигдөр нийслэлийн Иргэний танхимд боллоо.
2018 -оны 3 -р сарын 30
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа
Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
2018 -оны 3 -р сарын 30
558
ДЭЛГЭРЭНГҮЙ