Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/752 дугаар тоот захирамж өнөөдөр гарлаа.
2020 -оны 5 -р сарын 29
552
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Евроазийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, Полокване хотын захирагчид, Имбабура мужийн Ерөнхийлөгч, Лиссабон хотын орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо.
2020 -оны 5 -р сарын 29
66
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. Тус уралдаанд хариуцлагатай, идэвхтэй оролцсон хороо, хэсгийн ахлагч нар өнөөдөр шагналаа гардан авлаа.Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар хорооны хэсгийн ахлагчийн баг болон Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороод, 14, 15 дугаар хэсгийн ахлагч нарын багт гурван сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
2020 -оны 5 -р сарын 29
106
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгох сонгон шалгаруулалтад урьж байна
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад “Ногоон гэрчилгээ”, бүтээгдэхүүн үйлчилгээнд “Эко тэмдэг”-ийг 2017 оноос олгож эхлээд байна. Иймд байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, агаар орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэх чиглэлийг баримтлан үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцох боломжтой юм.
2020 -оны 5 -р сарын 29
213
ДЭЛГЭРЭНГҮЙ
Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна. Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд эсвэл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд сэргээн заслын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдардаг байсан.
2020 -оны 5 -р сарын 29
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 5 -р сарын 29
37
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.
2020 -оны 5 -р сарын 29
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэллээ
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 5 -р сарын 29
52
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.
2020 -оны 5 -р сарын 29
163
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2020 -оны 5 -р сарын 28
256
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ
Startupblink дэлхийн стартап /гарааны компани/ экосистемийн атлас, судалгааны төвөөс гурав дахь жилдээ гаргаж буй Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол тэр дундаа Улаанбаатар хотыг онцолжээ. Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг бол тус тайланд дэлхийн топ 100 улс, топ 1000 хотын стартап экосистемийн гол үзүүлэлтүүд болох стартап компаниуд болон тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар, бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлдэг байна.
2020 -оны 5 -р сарын 28
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
2020 -оны 5 -р сарын 28
92
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмгэнэл илэрхийллээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эндэж осолдон амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хандаж, гүн эмгэнэл илэрхийллээ.
2020 -оны 5 -р сарын 28
482
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 5 -р сарын 28
42
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн холбогдох албаныхан үүссэн нөхцөл байдалтай холбоотой бодит мэдээллийг өглөө
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар бодит мэдээллийг хүргэлээ.
2020 -оны 5 -р сарын 28
507
ДЭЛГЭРЭНГҮЙ
10,000 программист бэлтгэх төслийн бүртгэл явагдаж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм.
2020 -оны 5 -р сарын 27
896
ДЭЛГЭРЭНГҮЙ
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна.
2020 -оны 5 -р сарын 27
48
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.
2020 -оны 5 -р сарын 27
305
ДЭЛГЭРЭНГҮЙ