Кёнги аймгийн Засаг даргын орлогчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гыныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр хотын дарга “Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гынъ тантай танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Кёнги аймагтай 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаад баяртай явдаг.
2017 -оны 5 -р сарын 22
1167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Сандуй: УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Улаанбаатар хотын УСУГ-ын гэрээт ус түгээгчидтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн гэр хорооллын ус түгээх байрны түгээгчдийн санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байгаа юм. Уг үйл ажиллагааг нээж УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Ус сувгийн удирдах газар нь 1959 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирох усыг байгальд нийлүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. УСУГ нь анх 2006 онд 13 ус түгээгчийг гэрээтээр ажиллуулж эхэлсэн байдаг.
2017 -оны 5 -р сарын 22
2332
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй иргэдтэй уулзлаа
Хотын даргын ажилласан дараагийн газар бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг жишээ нь нисэхийн 34, 35 дугаар байр. 2014 онд уг байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ хийгдээгүй энэ байр өнөөдөр бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, салхи шуурганд дээвэр, хана нь нурах шахдаг гэдгийг оршин суугчид нь хэллээ. Харин энэ бүх нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж байгаад хотын даргад талархал илэрхийлсэн юм.
2017 -оны 5 -р сарын 22
1638
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга дүүрэг, хороодод хүрч ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүрэг, хороодод ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Дарга нар албан өрөөнд сууж, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдсэн төдий нэр зүүх биш хороо бүрт хүрч, иргэдийнхээ үгийг сонсон, амьдралд нийцсэн ажил хийх хэрэгтэйг хотын дарга хэлж байгаа юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, хороодод хүрч ажиллаад байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
2017 -оны 5 -р сарын 22
459
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн хотуудын дээд хэмжээний уулзалтад Ш.Анхмаа оролцлоо
Сингапурын Үндэсний хөгжлийн яам, Сингапурын “Тав тухтай хот” төв, Сүжоу хотын Ардын Засгийн газар хамтран БНХАУ-ын Жяньсу мужийн Сүжоу хотод энэ сарын 18-21-ний өдрүүдэд дэлхийн хотуудын 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Дэлхийн хотын дарга нарын форум” болон “Дэлхийн залуу удирдагчдын симпозиум” болсон юм. Дэлхийн 60 гаруй хотын төлөөлөгч оролцсон энэхүү уулзалтаар хотуудын өмнө тулгарч буй асуудлууд болох дэд бүтцийн санхүүжилт, хотын засаглал, хотын өв соёлыг хадгалан хөгжүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг ханган тогтвортой хөгжүүлэх зэрэг асуудлаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдсан байна.
2017 -оны 5 -р сарын 22
587
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7647 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 197 нэгж буюу 2.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна. Захиргааны зөрчил гаргасан 7240 иргэн, 32 аж ахуйн нэгжид 54.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
2017 -оны 5 -р сарын 22
506
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Сервис центр” төслийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо
Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүн оролцсон юм.
2017 -оны 5 -р сарын 22
813
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бие бялдараа хэрхэн хөгжүүлэх, эрүүл чийрэг байх талаар зөвлөгөө өглөө
“Авто машингүй өдөр”-өөр нийслэлийн харьяа газар, агентлагууд болон дүүргүүд сонгосон талбайдаа “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор авто машины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан
2017 -оны 5 -р сарын 20
755
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 21 км-т түрүүллээ
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр
2017 -оны 5 -р сарын 20
853
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүй өдөр”-ийг албан ёсоор нээв
Дэлхийн томоохон хотууд “Автомашингүй өдөр”-ийг жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”-ийн албан ёсны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд
2017 -оны 5 -р сарын 20
938
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдээ спортоор хичээллэхийг хотын удирдлагууд уриаллаа
“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв.
2017 -оны 5 -р сарын 20
2930
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр “Автомашингүй өдөр”
Нийслэлчүүд өнөөдөрэрүүл мэнддээ анхаарал хандуулж, спортоор хичээллэн “Автомашингүй өдөр”-ийг өнгөрүүлж байна. Өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төв гудамж замуудад хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж байна. Иймээс иргэд, жолооч наравтомашинаар зорчих шаардлагатай бол бусад чөлөөтэй замыг сонгон
2017 -оны 5 -р сарын 20
890
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна
Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна. Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд
2017 -оны 5 -р сарын 20
937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Налайх дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын даргаар ахлуулсан баг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Городок тосгонд байрлах цэвэрлэх байгууламж, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”, уурхайн эдэлбэр газрын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзлаа.
2017 -оны 5 -р сарын 19
2762
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгт хийгдэх хөрөнгө оруулалт, багш нарын нийгмийн асуудал, хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлаар санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцоход уулзалтын зорилго оршиж байгаа юм. Тус уулзалтыг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэгийн багш, эрхлэгч нартай нэг бүрчлэн уулзаж, ярилцах цаг, боломж байхгүй учраас дүүрэг бүрээр нь багцалж уулзах саналыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид маань гаргаж, ажил хэрэг болгож байна.
2017 -оны 5 -р сарын 19
1512
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ажлын хэсэгт Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбажаргал, НЗДТГ-ын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн О.Уранчимэг, Хэсэгчилсэн инженерийн бодлогын газрын дэд дарга Н.Одончойж нарын албаны хүмүүс багтсан юм.
2017 -оны 5 -р сарын 19
1732
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав
НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, "Мен гао" нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна. Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ.
2017 -оны 5 -р сарын 19
1009
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дагуур хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай гэсэн 3 асуудлыг
2017 -оны 5 -р сарын 18
1385
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулснаар хэлэлцэж байна. Хэлэлцэгдэж буй асуудлуудыг урьдчилан НИТХ-ын хороод, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн саналыг тусгах ажлыг зохион байгуулсан байна. Хуралдааны дэгийн дагуу эхлээд намын бүлгийн санал, дараа нь хурлын хороодын саналыг сонслоо.
2017 -оны 5 -р сарын 18
994
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ээлжит 10 дугаар хуралдааныг нээж Ц.Сандуй үг хэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдааныг нээж, НИТХ-ын дарга Ц.Сандуйн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хурлын эрхэм Төлөөлөгчид өө! Нийслэлийн Засаг дарга аа! Нийслэлийн иргэд ээ! Та бүхэнд энэ өдрийн мэндчилгээ дэвшүүлье. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанаар “Нийслэлийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан”, “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол” болон агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх саруудад хийх ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
2017 -оны 5 -р сарын 18
744
ДЭЛГЭРЭНГҮЙ