Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийнхан тэргүүллээ
Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт 62 багийн 558 харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо. Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос Монгол Улсын даяар дуурсах дархан мэргэн 2, Монгол Улсын үлэмж дархан мэргэн 48, Монгол Улсын дархан мэргэн 32, Монгол Улсын гарамгай мэргэн 31, Монгол Улсын хошой мэргэн 29, Монгол Улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, аймгийн гоц мэргэн 132 оролцсон юм. Нийт харваачдын 63.2 хувь нь 35 насны залуу харваач байлаа. Хамгийн ахмад харваач Дундговь аймгийн харваач Ж.Буянтогтох, Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын гавьяат малчин Г.Сампил нар 80 настай, хамгийн залуу харваач Дорноговь аймгийн харваач 14 настай н.Отгонболд нар байв.
2017 -оны 7 -р сарын 12
1489
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шадар сайд тэргүүтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагатай уулзлаа
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга болон удирдлагууд Монгол
2017 -оны 7 -р сарын 11
1858
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үндэсний бахархал” тоглолт боллоо
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засагдаргын Тамгын газар,
2017 -оны 7 -р сарын 10
2174
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дээлтэй монголчууд чуулав
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад , дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн
2017 -оны 7 -р сарын 10
2337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон медаль гардуулав
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
2017 -оны 7 -р сарын 9
3441
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 907162 сонгогч бүртгэгдсэн
Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна.
2017 -оны 7 -р сарын 6
4601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан эхний иргэн орон сууцны түлхүүрээ гардлаа
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.
2017 -оны 7 -р сарын 6
4058
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Шинэ өргөө” хотхоны иргэдийн хүсэлтийн дагуу тухайн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин өөрчлөх үүрэг, даалгаврыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө. “Шинэ өргөө” хотхон нь 1000 гаруй оршин суугчтай бөгөөд 2013 оноос баригдаж эхэлжээ. Энэхүү хотхоны барилгын төлөвлөгөөнд анх 70 хувь нь ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, агаар солилцоо, нарны тусгалын зохистой түвшинд, мөн сургууль, цэцэрлэгтэй, цагдаагийн газартай байхаар заасан байж. Гэвч 2014, 2015 онуудад тухайн үеийн нийслэлийн удирдлагуудаар хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан, тоглоомын талбай, ногоон байгууламж байрлах газарт орон сууц, оффисийн барилга барихаар өөрчлөн батлуулсан байжээ.
2017 -оны 7 -р сарын 6
4414
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Голомт Файнэншил групп” компаниас НЗДТГ-ыг шүүхэд өгсөн
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны асуудал өмнөх удирдлагын үед байгуулсан концессийн гэрээнээс улбаалж өдгөө шүүхийн шатанд явж байгаа аж. Уг мэдээлэл болон Улаанбаатар хотын “Шинэ хот” төсөлтэй холбоотой асуудлаар НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл, тайлбар өглөө.
2017 -оны 7 -р сарын 6
3936
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уяачдыг энэ сарын 9-нд бүртгэнэ
Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов.
2017 -оны 7 -р сарын 6
1998
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, Тоёота мотор корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнадаг уламжлал тогтоод байгаа юм.
2017 -оны 7 -р сарын 6
2246
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол” наадам ирэх даваа гарагт болно
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 7 дугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
2017 -оны 7 -р сарын 6
1933
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олголоо
Тариалалтын технологи, аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгууллаа. Сургалтын зорилго Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г иргэд олон нийтэд таниулах, арга хэмжээний танилцуулга, хэрэгжилтийн мэдээ, мэдээллийг хүргэх, тариалсан хүнсний ногоогоо арчлах, тарих арга аргачлалд сургах анхан шатны мэдлэг олгох, хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг чадавхжуулахад оршиж байгаа юм. Тус сургалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан иргэд оролцов.
2017 -оны 7 -р сарын 5
1367
ДЭЛГЭРЭНГҮЙ
СХД-ийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
2017 -оны 7 -р сарын 5
1364
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын тасалбарыг 8, 9-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаална
Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.
2017 -оны 7 -р сарын 5
1707
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэгт үүссэн газрын цөмрөлтийн нөхцөл байдалтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс байлцлаа.
2017 -оны 7 -р сарын 4
1331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууц нийтийн аж ахуйнхан тулгамдсан асуудлаа ярилцлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.
2017 -оны 7 -р сарын 4
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ баасан гаригт зах худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
2017 -оны 7 -р сарын 4
503
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүхэн эхээр нь хүргэж байна.
2017 -оны 7 -р сарын 4
2813
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 6-8-нд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 9-ний өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов.
2017 -оны 7 -р сарын 4
751
ДЭЛГЭРЭНГҮЙ