“Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийг цэгцэлнэ
Өнгөрсөн онд “Нарантуул” худалдааны төвийн орчим гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл, гомдол Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгдсээр байгааг цагдаагийн албан хаагчид хэллээ. Мөн тус худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах хөдөө орон нутгийн ачаа тээвэрлэх зогсоол орчимд санамсар болгоомжгүйгээс болж машинаасаа эд зүйлээ хулгайд алдах, зогсоол дээр хонох, жолооч нар архидан согтуурч танхайрах, мөрийтэй тоглоом тоглох, садар самуунд уруу татагдах зэрэг гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг байна.
2014 -оны 1 -р сарын 7
ДЭЛГЭРЭНГҮЙ