Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 1-р сарын 18-ний өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээний үеэр дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, халтиргаатай зам талбайн цас, мөсийг цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд төр, эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоо, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нийлсэн 7 145 байгууллага, аж ахуйн нэгжийн 32 019 хүн идэвхитэй оролцож нийтийн эзэмшлийн 119.2 га талбайг цэвэрлэсэн байна