Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа нийслэлийн иргэд, жуулчдад зориулж “Улаанбаатарын өвөл-2014” үйл ажиллагааг 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр зохион байгууллаа. Өвлийн наадмын үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торно салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд боллоо