Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл бүрэн хангагдсан байна
Нийслэлийн Засаг даргын А\347 дугаар захирамжийн дагуу 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага  5-р сарын 3, 4, 5-ны өдрүүдэд болно.  Өнөөдөр нийслэлийн “Цэрэг татлагын товчоо” хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.  Дүүргүүдийн цэрэг татлагын байрууд бэлэн болсон бөгөөд  цэрэг татлагын зарлан дуудах хуудас хүргүүлэх ажил 93,4 хувьтай байна. Цэрэг татлагын комисс Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт  96-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль ,Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлах бөгөөд комиссын байрны тохижилт, хаяг самбар, хөгжим бэлтгэх ажил бүрэн хангагдсан байна. 
2013 -оны 5 -р сарын 1
59383
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автотээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил 5 сарын 31-нд дуусна
Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу автомашин эзэмшигч аж ахуйн нэгж, иргэн автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөх үүрэг хүлээсэн бөгөөд Агаарын бохирдлын тухай хуулиар төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөхөөр зохицуулагдсан байдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар автотээрийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил 2013 оны 3 дугаар сарын 1-ээс эхэлсэн юм.
2013 -оны 4 -р сарын 30
63
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна
БНХАУ-д  шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар илэрч хамгийн сүүлд өгсөн мэдээллээр нийт 102 хүн өвчилсөн байна. Одоогийн байдлаар эдгээр өвчилсөн хүмүүсийн 19 хувь нь нас баржээ.  БНХАУ-д шувууны томуугийн А/H7N9 халдварын хүний тохиолдолын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас  шувууны аж ахуй эрхлэгч, иргэд ,аж ахуйн нэгжүүдэд дээрхи халдвараас болгоомжлохыг сэрэмжүүлж байна.
2013 -оны 4 -р сарын 30
932
ДЭЛГЭРЭНГҮЙ
Филиппин улс дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Филиппин улсаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо суугаа элчин сайд эрхэмсэг хатагтай Эрсинда Басилиог хүлээн авч уулзлаа. Тэрээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос гадна Монгол, БНАСУ зэргийг хариуцан ажилладаг бөгөөд өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцсон юм.
2013 -оны 4 -р сарын 30
952
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах тухай журам боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм
2013 -оны 4 -р сарын 30
1105
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалт болно
Аялал жуулчлал бол байгалийн гамшиг, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйлсээс шууд хамаарч байдаг эмзэг салбар юм. Зочид жуулчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудал нь үйлчилгээний байгууллагын хариуцлага, үйлчилгээний ажилтны мэдлэг, туршлага, ур чадвараас шууд хамаарч байдаг
2013 -оны 4 -р сарын 30
694
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотын хөрөнгө оруулалт “сэтгүүлийн анхны дугаар гарчээ
“Хөгжлийн Төлөө Түншлэл” Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар,Нийслэлийн Хөрөнгө оруулалтын Газар хамтран 2013 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
2013 -оны 4 -р сарын 30
756
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын АНУ-д айлчилсан зардлын тайлан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Монгол Улсын Их хурлын даргын АНУ-д хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан 2013 оны 03 дугаар сарын 06-наас 29-ний өдрүүдэд АНУ-д томилогдон ажиллалаа.
2013 -оны 4 -р сарын 29
1068
ДЭЛГЭРЭНГҮЙ
1 хоног 10 цагт дунджаар 190 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  / 04.22-04.28 / нийт 870 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 199 өргөдөл, гомдлын  39-ийг нь, нийслэлийн  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 19 өргөдөл, гомдлын  3-ыг нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 196 өргөдөл, гомдлын 45-ыг нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 266 өргөдөл, гомдлын 57-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 190 өргөдөл, гомдлын 46-г нь тус тус шийдвэрлэжээ.
2013 -оны 4 -р сарын 29
807
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх сарын 4-ний өдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзахаар боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалыг анхлан тогтоосон
2013 -оны 4 -р сарын 29
1406
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвс шатааж гал алдсан дуудлага эрс нэмэгджээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар хөрсний өвс шатсан 38 дуудлага ирж үүний зөвхөн 23 нь сүүлийн 4 хоногт бүртгэгдсэн байна. Цаг агаар дулаарч гэр хорооллын айлууд хашааныхаа өвсийг шатааж гал алдсан дуудлага сүүлийн 4 хоногт эрс нэмэгджээ
2013 -оны 4 -р сарын 29
699
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн цэнгээнт бүжгийн сургалт боллоо
Шинэчлэлийн  Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны болосврол, соёлыг дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын нийтийн бүжгийн холбоо хамтран 4-р сарын 22-26-ны өдрүүдэд UNIVERSAL цэнгээнт бүжгийн клубт сургалт зохион байгуулжээ
2013 -оны 4 -р сарын 29
788
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох зочид төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Гадаад харилцааны яамнаас өгч байгаа албан ёсны мэдээллээр тус бага хуралд оролцохоор нийслэл Улаанбаатар хотод  102 орны 1200 гаруй зочид хүрэлцэн ирэх бөгөөд энэхүү арга хэмжээг сурвалжлахаар 50 гаруй орны сэтгүүлчид ирж дэлхий нийтэд Монгол улсыг сурталчлан таниулахаар болжээ.
2013 -оны 4 -р сарын 26
246
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд троллейбус үнэгүй үйлчилж байна
Нийслэлийн Засаг дарга Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчид, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ” авах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу замын хэт их түгжрэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн сүүлийн орноор нь дугаарын хязгаарлалтын бүсэд явахгүй байхаар түр зохицуулалт хийж байгаа.
2013 -оны 4 -р сарын 26
740
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгууллаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу зочид төлөөлөгчдийн хурал, хүндэтгэлийн арга хэмжээ явагдах болон байрлах объектуудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг  энэ сарын 19-24-ний өдрүүдэд  зохион явууллаа
2013 -оны 4 -р сарын 25
611
ДЭЛГЭРЭНГҮЙ
4 сарын 26-29-ний өдрүүдэд троллейбус иргэдэд үнэгүй үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал  зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Зарим арга хэмжээ” - г авч хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 26,28-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн, 4 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл  07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар түр зохицуулалт хийх юм.
2013 -оны 4 -р сарын 24
924
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орчноо тохижуулаагүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно
НИТХурлын тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгж байгууллагууд нь ашиглалтанд байгаа 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах ёстой
2013 -оны 4 -р сарын 24
616
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баасан гарагт зах, худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр манай улсад айлчлах 135 орны 1000 гаруй зочид төлөөлөгч, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ авах” тухай захирамж гаргасны дагуу  
2013 -оны 4 -р сарын 24
870
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн бие бүрэлдэхүүн уртасгасан цагаар ажиллана
Улаанбаатар хотод 2О1З оны 04 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах  "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" –тай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар  ажлын хэсэг  томилогдон зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт, замын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна
2013 -оны 4 -р сарын 24
819
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 24-нд боллоо. Хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын төсөл, газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлалын тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 4 -р сарын 24
970
ДЭЛГЭРЭНГҮЙ