Нийтийн цэнгээнт бүжгийн сургалт боллоо
Шинэчлэлийн  Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны болосврол, соёлыг дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын нийтийн бүжгийн холбоо хамтран 4-р сарын 22-26-ны өдрүүдэд UNIVERSAL цэнгээнт бүжгийн клубт сургалт зохион байгуулжээ
2013 -оны 4 -р сарын 29
759
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох зочид төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Гадаад харилцааны яамнаас өгч байгаа албан ёсны мэдээллээр тус бага хуралд оролцохоор нийслэл Улаанбаатар хотод  102 орны 1200 гаруй зочид хүрэлцэн ирэх бөгөөд энэхүү арга хэмжээг сурвалжлахаар 50 гаруй орны сэтгүүлчид ирж дэлхий нийтэд Монгол улсыг сурталчлан таниулахаар болжээ.
2013 -оны 4 -р сарын 26
226
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд троллейбус үнэгүй үйлчилж байна
Нийслэлийн Засаг дарга Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчид, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ” авах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу замын хэт их түгжрэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн сүүлийн орноор нь дугаарын хязгаарлалтын бүсэд явахгүй байхаар түр зохицуулалт хийж байгаа.
2013 -оны 4 -р сарын 26
717
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгууллаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу зочид төлөөлөгчдийн хурал, хүндэтгэлийн арга хэмжээ явагдах болон байрлах объектуудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг  энэ сарын 19-24-ний өдрүүдэд  зохион явууллаа
2013 -оны 4 -р сарын 25
596
ДЭЛГЭРЭНГҮЙ
4 сарын 26-29-ний өдрүүдэд троллейбус иргэдэд үнэгүй үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал  зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Зарим арга хэмжээ” - г авч хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 26,28-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн, 4 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл  07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар түр зохицуулалт хийх юм.
2013 -оны 4 -р сарын 24
902
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орчноо тохижуулаагүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно
НИТХурлын тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгж байгууллагууд нь ашиглалтанд байгаа 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах ёстой
2013 -оны 4 -р сарын 24
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баасан гарагт зах, худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр манай улсад айлчлах 135 орны 1000 гаруй зочид төлөөлөгч, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ авах” тухай захирамж гаргасны дагуу  
2013 -оны 4 -р сарын 24
853
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн бие бүрэлдэхүүн уртасгасан цагаар ажиллана
Улаанбаатар хотод 2О1З оны 04 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах  "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" –тай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар  ажлын хэсэг  томилогдон зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт, замын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна
2013 -оны 4 -р сарын 24
796
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 24-нд боллоо. Хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын төсөл, газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлалын тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 4 -р сарын 24
944
ДЭЛГЭРЭНГҮЙ
5-р цахилгаан станц барих газрыг олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газар эзэмших эрх олгох тухай 04 сарын 18-ны өдрийн А/406 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хороолын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болов
2013 -оны 4 -р сарын 23
1501
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 62 байршилд хэрэгжүүлэх Хот тохижилтын төслүүдийг танилцуулна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас “ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо
2013 -оны 4 -р сарын 23
1421
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авлигын эсрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг батлах тухай А/419 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юм
2013 -оны 4 -р сарын 23
643
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашааны газрыг иргэдэд өмчлүүлэх ажил 36 хувийн явцтай байна
Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл нь “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтранУлаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн сонгогдсон хэсгүүдэд хэрэгжүүлж байна
2013 -оны 4 -р сарын 23
639
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот 2118.4 тн хогноосоо саллаа
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор УБ хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны Бямба гаригт зохион байгууллаа
2013 -оны 4 -р сарын 22
1083
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж дууслаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбогдуулан нийслэл хотод тохижилтын ажил ид өрнөж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд нийслэл хот дахь хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж байгаа
2013 -оны 4 -р сарын 22
1090
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний загварыг төслөөр баталжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 тоот тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 2.1.5 дахь заалтыг үндэслэн, Төслийн Удирдах хорооны тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч, иргэн /хуулийн этгээд/ хоорондын “Хоёр талт гэрээ”-ний загварыг хавсралтаар баталжээ
2013 -оны 4 -р сарын 22
897
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахмадын орон сууц 4000 хөтөлбөрийг НИТХ-ын ээлжит чуулганаар батална
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 4 дүгээр сарын 19-нд боллоо. НИТХ-ын Тэргүүлэгчид  ээлжит хуралдаанаар хэлэлцэх Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр, “Улаанбаатар орон сууц сан”-ын журмын төсөл, Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
2013 -оны 4 -р сарын 20
680
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХОТЫН ДАРГЫН УРИАЛГА
Улаанбаатар хотын эрхэм хүндэт иргэд ээ. Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурлыг зохион байгуулах гэж байна. Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн сайд нар хоёр жилд нэг удаа хуралдаж ардчиллыг хөгжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай дээд төвшинд ярилцаж, харилцан туршлага солилцдог уламжлалтай.
2013 -оны 4 -р сарын 19
955
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын ажил эхэллээ
Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтийн ёслолын ажиллагаа болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж болон холбогдох албаны хүмүүс  оролцлоо.
2013 -оны 4 -р сарын 19
1773
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлал ба ажил эрхлэлт
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 400 илүү ажлын байр нэг дор зарлагдсан "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагт  энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнууд болон сонирхсон бусад хүмүүс нээлттэй оролцож байна. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 том зорилт дэвшүүлсний нэг нь Ажилтай орлоготой Улаанбаатар буюу нийслэлийн иргэдийг ажлын байраар хангах асуудал юм
2013 -оны 4 -р сарын 19
747
ДЭЛГЭРЭНГҮЙ