П.Баярхүү: Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын жишигт хүргэхийн тулд зөв бодлого, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
“Технологи, Хөрөнгөоруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурлын салбар хуралдаан “Хотын хөгжил” гэсэн сэдвийн дор өрнөж байна.Уг үзэсгэлэн,хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк
2017 -оны 4 -р сарын 21
1470
ДЭЛГЭРЭНГҮЙ
300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасагтай
2017 -оны 4 -р сарын 21
1206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бангкок хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар орлогч дарга Нирундид Прадиткуль тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа зэрэг албаныхан оролцов.
2017 -оны 4 -р сарын 21
1120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Айлчлалын зорилго, ач холбогдлоос эхлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцав. Улаанбаатар хот гадаад харилцаагаа хөгжүүлж, Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Токио хоттой ч өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинэ хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцахаар айлчилж байгаагаа хэлсэн юм.
2017 -оны 4 -р сарын 20
1600
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Батболд Токио хотын засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын даргын урилгаар тус хотод айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын даргыг Токио хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тэмдэглэлт жилд Токио хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныг сайн мэдэх, Монголчуудын сайн танил тантай хотын дарга болсны тань дараа уулзаж байгаад улам таатай байна.
2017 -оны 4 -р сарын 20
1431
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна
Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрт яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллахаар тусгасан билээ. Энэхүү зөвлөл нь авлигаас урьдчилан сэрги йлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой юм.
2017 -оны 4 -р сарын 20
1350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм
2017 -оны 4 -р сарын 20
1540
ДЭЛГЭРЭНГҮЙ
BRT төсөл буюу “Улаанбаатар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” сэдэвт хамтарсан семинар боллоо
Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар өнөөдөр Шангрелла-д боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаныхан оролцлоо.
2017 -оны 4 -р сарын 19
1957
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөрс хамгаалах” өдөртэй боллоо
Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж.
2017 -оны 4 -р сарын 19
1851
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.
2017 -оны 4 -р сарын 19
2422
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвтэй танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү болон бусад албаныхан Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн захирал Үнэмүрагийн танилцуулснаар тус төвд Токио хотын 23 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал ирдэг байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрийн хог, цэвэрлэх байгууламжийн лаг шаврыг хүлээн авдаг аж. Хог хаягдлыг далайн эрэг дагуу булдаг байна. Тус төвийн гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан ажилтан Накамура хэлэхдээ “Япон улс 120 сая хүн амтай. Токио хотод 13 сая хүн амьдардаг.
2017 -оны 4 -р сарын 19
919
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хот агаарын бохирдолтой хэрхэн тэмцдэгээ танилцуулав
Хотын дарга С.Батболд Токио хотод айлчлах үеэрээ тус хотын Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав. Хүрээлэн буй орчны судалгааны төвийн захирал Накамура Тохик хот он удаан жил агаарын бохирдолтой тэмцэж ирсэнийг эхлээд дуулгалаа. Агаарын бохирдлын эсрэг Токио хот ямар арга хэмжээ авдаг талаар хотын захиргааны Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга Такеаки Орихара танилцуулав. Түүний хэлснээр утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд эхлээд аж үйлдвэр, станцаас гарч буй утааны эсрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ. Токио хотыг эрчим хүчээр хангадаг TEPCO цахилгаан станцтай хотын захирагаанаас гэрээ байгуулсан байна.
2017 -оны 4 -р сарын 19
768
ДЭЛГЭРЭНГҮЙ
1000 айлын түр оршин суух орон сууцны төслийн ажлыг хурдасгана
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсий эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын БХБЯ, Сангийн яам, Эрчим хүчний салбарын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар оролцов. Энэ үеэр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг түргэвчлэхээр ярилцлаа.
2017 -оны 4 -р сарын 19
773
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.
2017 -оны 4 -р сарын 19
690
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урин цаг ирсэн ч утааны асуудлыг хэлэлцэнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудал нийслэлчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа. Үүнийг шийдвэрлэхээр НИТХ-ын долоодугаар хуралдаанаар хотын даргад чиглэл өгч, үе шаттай арга хэмжээ авсаар байна. Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлын асуудлыг улирал харгалзахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан уулзалтад хотын дарга оролцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
2017 -оны 4 -р сарын 19
695
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг
2017 -оны 4 -р сарын 18
613
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит IX хуралдаан энэ сарын 27-нд болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит IX хуралдааныг энэ сарын 27-ны пүрэв гаригт хуралдуулахаар шийдвэрлэлээ.
2017 -оны 4 -р сарын 18
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Токио хотод айлчилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын нийслэл Токио хотод айлчилж байна. Хотын дарга Токио хотын Захирагч хатагтай Юрико Койкэгийн урилгаар тус хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд айлчилж байгаа юм. Айлчлалын хүрээнд өнөөдөр Токио хотын "Моригасаки" цэвэрлэх байгууламжийн болон Токио хотын тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Токио хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав.
2017 -оны 4 -р сарын 18
726
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Сандуй: Бид шат шатандаа улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй болон бусад албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, намын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус дүүргээс зохион байгуулж буй “Итгэлцэл-Эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөнийг нээж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй “Энэ танхимд хуран цугласан Налайх дүүргийн МАН-ын хорооны нийт идэвхтэн, сонгуультан, гишүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид “Итгэлцэл-Эв нэгдэл нэмэх нь хариуцлага” сэдвийн дор зөвлөлдөж байна. Бид бүхэн 2014 онд “Итгэлцэл эв нэгдэл” анхны идэвхтэн гишүүдийн зөвлөгөөнийг нийслэлийн хэмжээнд АСА циркэд хийж байсан. 2015 онд “Бидний шийдэл-Зөв хот” зөвлөгөөн, 2016 онд “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан.
2017 -оны 4 -р сарын 18
630
ДЭЛГЭРЭНГҮЙ
Батлан хамгаалахын багц хуулийг сурталчилж байна
Батлан хамгаалахын багц хууль 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр батлагдан хэрэгжиж байна. Уг хуулиудыг нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/128 дугаар тушаалаар Батлан хамгаалах багц хуулийг сурталчлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сарын 13, 17-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуульд батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэлийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийт 800 гаруй багш, оюутан, ажилчид, албан хаагчид хамрагдсан байна.
2017 -оны 4 -р сарын 18
747
ДЭЛГЭРЭНГҮЙ