Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардууллаа
Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
2020 -оны 10 -р сарын 19
533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүнг өргөн барилаа
Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна.
2020 -оны 10 -р сарын 19
471
ДЭЛГЭРЭНГҮЙ
10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 23 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг олголоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн.
2020 -оны 10 -р сарын 19
265
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй байна
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2020 -оны 10 -р сарын 16
689
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа
Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна.
2020 -оны 10 -р сарын 16
322
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг танилцуулж байна
Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж, оройн 20.00 цагт дуусна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна.
2020 -оны 10 -р сарын 14
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн сонгуулийн санал авах байруудтай танилцана уу
2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлнэ. Та сонгуулийн санал өгөх байраа доорх мэдээллээс шалгаж харна уу. Мөн жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай.
2020 -оны 10 -р сарын 14
469
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдад олон улсын стандартад нийцсэн автобус үйлчилнэ
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд цагдаа, эмнэлэгийн албан хаагчдад иж бүрэн тоноглогдсон автомашин, нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобусыг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо.
2020 -оны 10 -р сарын 13
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
Спортын талбайг иргэдэд нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулагдсан. Тэгвэл тус спортын талбайн олон улсын стандартад нийцсэн гүйлтийн тартан зам дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 21:00 цагт газар дээр нь ажиллаж, ашиглалт хамгаалалт болон иргэдэд зөв зохистой үйлчлэхтэй холбоотой зарим үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.
2020 -оны 10 -р сарын 13
437
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
2020 -оны 10 -р сарын 12
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгуулийн өдрөөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргалаа.
2020 -оны 10 -р сарын 12
814
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр албан даалгавар гаргаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө
Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх явдал ихэссэн учраас, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх албан хаагчдад даалгасан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяныг үргэлжлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт олон нийтийн цагдааг эргүүл хийлгэж ажиллуулах чиглэлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өглөө.
2020 -оны 10 -р сарын 12
493
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна
Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж, нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. Богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газарт хандаж, дээр автозамын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ.
2020 -оны 10 -р сарын 12
525
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 2000 ширхэг мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, иргэдтэй хамтран мод тарилтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн намрын мод тарилтын нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл оролцож, мод тарилаа.
2020 -оны 10 -р сарын 10
531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах явцад Чингэлтэй дүүргийн 1, 4, 5 дугаар хороодын нутаг дэвсгэрт Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэгдэн, айл өрхүүдэд хүргэгдэж буй “Сонгогч танаа” нугалбар бүхий мэдээллийг намын сурталчилгааны хуудастай хамт үзэж, тараасан тухай мэдээллийг иргэдээс Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Цэрэн болох хэсгийн хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 10 -р сарын 8
341
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдлаа.
2020 -оны 10 -р сарын 8
329
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Соён гэгээрүүлэх үйлсэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллана
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга н.Наранцэцэг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон эрдэмтэн мэргэд, зочид төлөөлөгчид, номын сангийн ажилчид оролцлоо.
2020 -оны 10 -р сарын 8
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулан “Худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах нь” сургалтыг зохион байгууллаа.
2020 -оны 10 -р сарын 8
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийг аюулгүй байдлаа хангаж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулсан юм.
2020 -оны 10 -р сарын 8
525
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал унтраах тусгай зориулалтын 40 автомашиныг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо. Хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Пожснаб компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцсон юм.
2020 -оны 10 -р сарын 7
339
ДЭЛГЭРЭНГҮЙ