Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт тардаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.
2020 -оны 8 -р сарын 31
211
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явцыг шалгав
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг шалгаж, Баянзүрх дүүрэгт өнөөдөр ажиллалаа.Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн юм. Дүүрэг хороо бүрт сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ.Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барьж байна.
2020 -оны 8 -р сарын 29
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахим тоглоомын газрууд түр журмыг мөрдөнө
Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ.
2020 -оны 8 -р сарын 29
290
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа болов
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагааа өнөөдөр нээлээ.
2020 -оны 8 -р сарын 28
181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллав
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллалаа.Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх , утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим , номын сан , газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим , үзвэрийн 3D бичил кино театр , Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим , бага хурлын танхим , зэрэг нийт 52 өрөөтэй. гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.
2020 -оны 8 -р сарын 28
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ
Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг гаргалаа.
2020 -оны 8 -р сарын 27
309
ДЭЛГЭРЭНГҮЙ
 “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.
2020 -оны 8 -р сарын 27
305
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2020 -оны 8 -р сарын 27
186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо.
2020 -оны 8 -р сарын 26
474
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд 2016-2020 оны нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2020 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өглөө.
2020 -оны 8 -р сарын 25
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг анх удаа боловсруулж байна
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.
2020 -оны 8 -р сарын 24
695
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхийг дэмжлээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа.
2020 -оны 8 -р сарын 24
594
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Ганбат: Цахим шилжилт хийхэд удирдлагын манлайлал, хүсэл зориг, дэмжлэг хамгийн чухал 
Их Британийн Нэгдсэн Вант улсаас олгодог Chevening тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ирэх есдүгээр сард Sussex-ийн Их сургуульд Мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар явах гэж буй тэрээр мэдээллийн технологийн салбарт 16 жил ажиллажээ.
2020 -оны 8 -р сарын 24
270
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгийн сонгуульд МАН-ыг оролцохыг албан ёсоор бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргасан юм.
2020 -оны 8 -р сарын 21
352
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 8 -р сарын 21
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга нийтийн эзэмшлийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлана гэж мэдэгдлээ  
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
2020 -оны 8 -р сарын 20
297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно
Хан-уул дүүрэг 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаана.
2020 -оны 8 -р сарын 20
253
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийт 10 мянга орчим метр.кв талбайд газар чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэв
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв.
2020 -оны 8 -р сарын 20
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав.
2020 -оны 8 -р сарын 20
465
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийг сайжруулсан түлшээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2020 -оны 8 -р сарын 20
301
ДЭЛГЭРЭНГҮЙ