Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны газрын маргааныг шийднэ
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл хандаж тус хороонд үүсээд байгаа газрын маргаантай асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Газрын албаны дарга болон ажлын хэсгийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны маргаантай газруудад очиж, иргэдийн санал гомдлыг сонсож, асуудлыг хэрхэн шийдэх талаар иргэдтэй ярилцлаа.
2017 -оны 9 -р сарын 4
1853
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшил газраа өмчлөх аян өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм.
2017 -оны 9 -р сарын 4
1505
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
Улаанбаатар хотод усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн 7 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги, Аврах тусгай анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчиний 16 дугаар гудамжинд айлын гэр хашаа усанд автсан, тус тоотод оршин суугч иргэн 57 настай, эрэгтэй осголтын байдалтай байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа А.Батбаяр, Хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
2017 -оны 9 -р сарын 4
1536
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүллээ
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан "Зорчигч тээврийн нэгтгэл"-ээс нийтийн тээврийн стандартыг мөрдөхөд анхаарч жолооч нарыг цагаан цамц, цэнхэр хантаазаар жигдрүүлэн, зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс автобусны гадна дотно цэвэрлэгээг бүрэн хийж, суудлын бүрээсийг солилоо. Мөн эрдэм ном сурахаар ээж аавдаа хөтлүүлэн сургуулийн босгоор алхан орж буй багачууд, оюутан сурагчиддаа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, ажилтнуудаас “Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг автобуснуудын урд байршуулав.
2017 -оны 9 -р сарын 1
2203
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн зам талбайг засварлалаа
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд байгууллагын өмнөх эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тэгшиллээ. Энэ ажлын хүрээнд 500 м эвдэрсэн замд 6 машин дайрга асгаж, 4.5 тоннын индүүгээр индүүдэж тэгшилсэн. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн үүдний 6*3 хэмжээтэй самбарыг өргөсгөж 9*5 хэмжээтэй болгож байрлалыг өөрчлөх ажил хийж байгаа. Харин гуравдугаар бааз зам талбай нь эвдэрч хонхойсноос автобус паркдаа орох боломжгүй болсныг засаж, хашаан доторх 400 м 2 талбайд 54м3 уулын дайрга асган экскаватороор түрж тэгшилэн 5 тоннын индүүгээр
2017 -оны 9 -р сарын 1
1960
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөхөөр 9 дүгээр сарын 4 өдөр Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм.
2017 -оны 9 -р сарын 1
1886
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар зорчихоор боллоо
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа.
2017 -оны 8 -р сарын 31
2170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж эхэллээ
Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн эдэлбэр газар, 57 дугаар уклон, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
2017 -оны 8 -р сарын 30
2066
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UB FOOD FESTIVAL” 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд болно
Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна. “UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
2017 -оны 8 -р сарын 30
1729
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшил газрыг өмчлүүлэх аянд 43 хороо хамрагдана
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулж байна.
2017 -оны 8 -р сарын 28
1825
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гачууртын уулзвараас налайх, чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийж байна
Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын газар чөлөөлөлтийг хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус замын трасст өртсөн 9 байшин, 7 хашаа, 5 ТҮЦ, 3 чингэлэг, 32 зарын самбарыг буулгаж, газрыг чөлөөллөө.
2017 -оны 8 -р сарын 28
2243
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалт боллоо
Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг өнөөдөр Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгуулав.
2017 -оны 8 -р сарын 25
2965
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ
Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
2017 -оны 8 -р сарын 24
2412
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болгож байна
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн.
2017 -оны 8 -р сарын 22
2712
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай
Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.
2017 -оны 8 -р сарын 22
2652
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийгдэж байна
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.
2017 -оны 8 -р сарын 22
2425
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад ангиллын гэрчилгээ олгов
Нийслэлийн Тээврийн газар нь Зам тээврийн сайдын 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудыг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 -оны 8 -р сарын 21
2793
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдад зориулсан албан ёсны хөтөч ном болон газрын зураг хэвлэгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан.
2017 -оны 8 -р сарын 21
2994
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмийн зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлээрэй
Ард иргэдийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй, эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх, мөн тухайн эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг баримталдаггүй гэх мэт буруу дадал, заншил түгээмэл байна.
2017 -оны 8 -р сарын 21
1975
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад суусан залуус Солонгосыг зорино
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилттэй Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгон ажиллаж байна.
2017 -оны 8 -р сарын 21
2052
ДЭЛГЭРЭНГҮЙ