Газрын төлбөрөө төлж барагдуулахыг анхааруулж байна
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалт, газар эзэмшүүлэх гэрээний 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчин газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй дараах иргэн аж ахуй нэгж байгууллагууд газрын төлбөрөө яаралтай төлж, тооцоо нийлэхийг Баянгол Дүүргийн Газрын албанаас анхааруулж байна.
2017 -оны 11 -р сарын 29
1510
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинээр хийгдсэн зогсоолууд ирэх сарын 1-нээс ашиглалтад орно
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.
2017 -оны 11 -р сарын 29
1728
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ханиад томууны талаарх зөвлөгөө, мэдээллийг “Утасны эмч”-ээс авах боломжтой
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.
2017 -оны 11 -р сарын 29
1950
ДЭЛГЭРЭНГҮЙ
33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.
2017 -оны 11 -р сарын 29
2001
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн удирдлагууд “НЭЭЛТТЭЙ НИЙСЛЭЛ” мэдээллийн цагт оролцлоо
Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлсэн үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцов.
2017 -оны 11 -р сарын 28
1196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлалын салбарынхныг сургалтад хамруулна
“Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг ирэх сарын 5-7-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарынхны мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор хийж байгаа юм.
2017 -оны 11 -р сарын 28
1137
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалав
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдааныг зарлаж байна. Тус уралдааны гол зорилго нийслэлийн залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудыг оролцуулах, залуучууд манлайлсан хот болоход хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, санаачилгыг дэмжих, бүтээлч хандлагад уриалахад оршиж байгаа юм.
2017 -оны 11 -р сарын 27
1694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг ханган ажиллаж байна
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын ЗХЗХ, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
2017 -оны 11 -р сарын 27
1424
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хатуу хог хаягдлын менежмент” сургалт амжилттай болж өндөрлөлөө
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Удирдлагын академи, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TIKA)-ийн хамтран зохион байгуулж буй “Хатуу хог хаягдлын менежмент” сургалт энэ сарын 21-24 хооронд Удирдлагын академийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө.
2017 -оны 11 -р сарын 27
1213
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна
“Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна. Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
2017 -оны 11 -р сарын 24
1989
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүчирхийллийн эсрэг “Төөрдөг байшин” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо
Дэлхийн эмэгтэйчүүдийн идэвхтнүүд 1981 оноос хойш арваннэгүгээр сарын 25-ныг Хүчирхийллийн эсрэг тэмцэлийн өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тэмцлийн өдөр болгон зарласан юм.
2017 -оны 11 -р сарын 24
2085
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Тээврийн газраас зорчигчийн хөлс төлөлтөд шалгалт хийлээ
Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа.
2017 -оны 11 -р сарын 24
2249
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчмын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжрууллаа
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна.
2017 -оны 11 -р сарын 24
2152
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2017 -оны 11 -р сарын 23
2406
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох зорилгоор сургалт зохион байгууллаа
Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд Төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, оюутан, залуучууд нийт 80 гаруй хүн оролцлоо.
2017 -оны 11 -р сарын 23
1991
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа
Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны арваннэгдүгээр сар 20-ний өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
2017 -оны 11 -р сарын 23
2348
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭРҮҮЛ АГААРТ – ГЭР БҮЛЭЭРЭЭ” уриалгыг гаргалаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.
2017 -оны 11 -р сарын 22
2854
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотуудын төлөвлөгөөг танилцууллаа
Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна.
2017 -оны 11 -р сарын 22
2020
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост ажиллаж эхэллээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир болон Ар гүнтийн даваанд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.
2017 -оны 11 -р сарын 22
1693
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль,
2017 -оны 11 -р сарын 21
1062
ДЭЛГЭРЭНГҮЙ