Гал түймрийг бүрэн унтраалаа
Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна. щГал түймрийг унтраахад онцгой байдлын газрын 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авхуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, бүрэн унтраасныг онцолж байна.
2017 -оны 6 -р сарын 15
1509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хүн амын усны хангамжийн талаар хэлэлцлээ
Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, тусгай газар, агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм. Уг хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар санаачлан зохион байгуулж ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, ДЭМБ хамтран оролцов.
2017 -оны 6 -р сарын 14
1093
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хаана
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
2017 -оны 6 -р сарын 14
1442
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо
Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч н.Байгальмаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгаль нар оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 14
1192
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөө
БНСУ-ын Сөүл хотын Орон сууцны корпораци нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын SH корпорациас 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан юм. Энэ хугацаанд Нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ суурьшлын бүсүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбарууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд, зарим иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр тэдний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
2017 -оны 6 -р сарын 14
1848
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хийгдэж буй Авто замын урсгал засварын ажлын явц 90 хувьтай байна
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бүрэн дуусгасан байна. Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750 ам метр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажил хийгдэж байна.
2017 -оны 6 -р сарын 14
1144
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ маргааш эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.
2017 -оны 6 -р сарын 14
1202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ
Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм.
2017 -оны 6 -р сарын 13
1234
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Багахангай марафон-2017” амжилттай болж өндөрлөлөө
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2017” Өсвөр үе насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр боллоо. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд Аврагч спорт хороо, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Од клуб, Үсрэлт XXI зуун клуб, Акелес клуб, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймаг, ЗХ-310, 032, 311,017, Хилийн цэргийн 0306-р анги зэрэг 30 гаруй байгууллага, 7 дүүрэг, 13 аймгийн 600 гаруй тамирчид оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 13
1110
ДЭЛГЭРЭНГҮЙ
Минж нутагшуулах төслийнхөнтэй хамтарч ажиллана
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 13
1470
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо
Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн.
2017 -оны 6 -р сарын 12
1007
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аяллын замын ажил зогсчээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм.
2017 -оны 6 -р сарын 12
1342
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлхь 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
2017 -оны 6 -р сарын 12
1703
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
2017 -оны 6 -р сарын 10
3244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шөнийн гудамжийг камержууллаа
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагын газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагын газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор wifi төхөөрөмж суурилуулсан байна.
2017 -оны 6 -р сарын 9
1733
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн төслийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/86 дугаар захирамжаар 9 дүүргийн Засаг дарга, харьяа байгууллага, агентлагуудын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд олон нийт, хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн холбогдох харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын саналыг тусган боловсруулав.
2017 -оны 6 -р сарын 9
1733
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын ажил эхэллээ
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан байна.
2017 -оны 6 -р сарын 9
2142
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргаашаас шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна.
2017 -оны 6 -р сарын 9
2886
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 он гарсаар ой хээрийн түймрийн 12 удаагийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/ 88 атомашин, хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж унтраав. Түймэрт 93.5 га газар өртсөн байна. Тухайлбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10.06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 5 ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 9
1555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд урьж байна
Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.
2017 -оны 6 -р сарын 9
1836
ДЭЛГЭРЭНГҮЙ