“Тохижилт, ногоон байгууламж, Хог хаягдлын менежментийн бодлого, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн бодлого, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын асуудал хариуцсан орлогч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хог хаягдлын тээвэрлэгч байгууллагууд, хяналтын ТББ, нийслэлийн хот тохижилтын газрын 142 ажилтан албан хаагчид оролцов.
2018 -оны 4 -р сарын 4
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нүхэн жорлон, түүний байгаль орчны сөрөг нөлөө
Дэлхийн нийт 1.77 тэрбум хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашиглаж байна. Тухайн улсын нүхэн жорлон ашиглагч хүн амын тоог нийт хүн амын тоонд харьцуулсаныг зурагт харуулав. Нэг хүн өдөрт дунджаар 1200 грамм шингэн, 350 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцвол дэлхийн даяар нэг хоногт 2,1 тэрбум кг шингэн, 0,6 тэрбум кг өтгөн бохир нүхэн жорлонд хуримтлагдаж байгааг АНУ-ын судлаачид тогтоожээ.
2018 -оны 4 -р сарын 3
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2018 -оны 4 -р сарын 3
2203
ДЭЛГЭРЭНГҮЙ
Махатма гандийн гудамжийг нарны замтай холбох 0.41 км түр замын ажил эхэллээ
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлээд байна. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм. Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн.
2018 -оны 4 -р сарын 3
1320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зочлох үйлчилгээний мэргэжлийн аваргууд тодорлоо
Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургуулиас хамтран зохион байгуулсан ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
2018 -оны 4 -р сарын 3
571
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт Сонгинохайрхан дүүрэгт боллоо
Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
2018 -оны 4 -р сарын 3
559
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаараар татсан кабелиудыг сувагчлалд шилжүүлэхийг журмаар зохицуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын мэдээлэл, холбооны сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчилж, төвийн хэсгийн агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттайгаар шилжүүлэх тухай тусгасан.
2018 -оны 4 -р сарын 2
211
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй Тэрэлж” сайн дурын үйл ажиллагаанд нэгдсэн залуус хоёр тонн хог цэвэрлэв
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
2018 -оны 4 -р сарын 2
1759
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зочлох үйлчилгээний мэргэжлийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “HORECA-2018” үзэсгэлэн маргааш үргэлжилнэ
Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн сурталчлах зорилготой Зочлох үйлчилгээний мэргэжлийн улсын аварга шалгаруулах тэмцээн, HORECA хангамжийн үзэсгэлэн МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна.
2018 -оны 3 -р сарын 30
568
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт гэрээнд гарын үсэг зурлаа
НИТХ-ын 14 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж баталсан. Тус хөтөлбөрийг 9 зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болох юм.
2018 -оны 3 -р сарын 30
2261
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИРЭЭДҮЙН МИСТЕР-2018” тэмцээнд 31 клубын 108 тамирчин өрсөлдөнө
Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээний техникийн зөвлөлгөөний хурал өчигдөр нийслэлийн Иргэний танхимд боллоо.
2018 -оны 3 -р сарын 30
831
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа
Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
2018 -оны 3 -р сарын 30
561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгийн үеийн “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг амжилттай гүйцэтгэлээ
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/72 дугаар захирамжийн дагуу болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуй нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сурган дадлагажуулах зорилгоор “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.
2018 -оны 3 -р сарын 30
236
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албан хаагчид сертификатаа гардан авлаа
Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд төрийн албаны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 32 цагийн сертификат олгох сургалтыг анх удаа ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүйгээр тус албан дээр зохион байгууллаа. Сургалтад 62 төрийн албан хаагч хамрагдаж сертификатаа гардан авч, үргэлжлүүлэн 3 албан хаагчийг магистрын ангид суралцуулахаар болов.
2018 -оны 3 -р сарын 30
240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхчууд гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор цугларлаа
Аливаа гамшиг бэрхшээл хэлж ирдэггүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг. Эхний дохиогоор "суу, нуугд, хүлээ" зарчмаар хатуу зүйл, ширээний дор нуугдах бол 2 дахь дохиогоор "гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй" зарчмыг баримтлан баруун гараа барьж барилга, байгууламжаас гарна.
2018 -оны 3 -р сарын 30
183
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хэмнэе, гамная дэвтэр”-ийг хэрэглээнд нэвтрүүлнэ
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орчны бохирдлоос урдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах сэдвээр цуврал сургалтыг 3 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн дэвтрийн хавтсанд ногоон амьдралын хэв маяг, эрчим хүч, дулаан, ус хэмнэх, орчны бохирдлоос сэргийлэх талаар ойлголт өгөх энгийн ойлгомжтой зурагт мэдээллийг оруулж, сурагчдын хэрэглээнд гаргахаар боллоо.
2018 -оны 3 -р сарын 30
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
“КАМЕРЖУУЛАЛТ” болзолт уралдаан эхэллээ
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Цагдаагийн газраас хамтран нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зарлаж байна.
2018 -оны 3 -р сарын 30
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Компьютерийн сургалтыг амжилттай төгссөн залуучууд сертификатаа гардан авлаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 22 хүн амжилттай төгсөж, өнөөдөр сертфикатаа гардан авлаа. Төгсөлтийн үеэр нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хөгжлийн төлөөх гэгээн мөрөөдөлтэй, зөв зорилготой залуучуудыг дэмжиж, хандлагыг эерэг болгох чиглэлээр ажиллаж байна. Төгсөгчдөд амжилт хүсье.” гэж хэлэв.
2018 -оны 3 -р сарын 30
205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэн та эрх, үүргээ биелүүлж санал, асуулгад идэвхтэй оролцоорой
Нийслэлийн иргэн Та иргэнийхээ эрх, үүргийг эдэлж, Улаанбаатарын бүтээн байгуулалтад оролцоно уу. Нийтийн ашиг сонирхолд нийцсэн бүтээн байгуулалт явуулах гэж байгаа үед иргэн Та захиргааны байгууллагуудад санал бодлоо өгөх эрхтэй. Таны бүтээн байгуулалтад өгөх үнэ цэнэтэй санал бодлыг захиргааны байгууллагууд хүлээн авч байх учиртайг Монгол Улсын Захиргааны хэргийн тухай хуулиар баталгаажуулсан байгаа.
2018 -оны 3 -р сарын 29
1180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлд дараах 110 байршилд түр цугларна
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна.Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт та бүхэн дараах түр цугларах цэгүүдэд шилжин байршиж дадлага сургуульд идэвхитэй оролцохыг уриалж байна.
2018 -оны 3 -р сарын 29
1081
ДЭЛГЭРЭНГҮЙ