Хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох чиглэлээр Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллана
Дуурь бүжгийн эрдмийн театр нь 54 дэх улирлын тоглолтын хүрээнд “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриатайгаар “сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжил төлөвшил, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие бялдрын зөв хөгжилтэй, гоо зүйн мэдрэмжтэй иргэн төлөвшүүлэх” зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 9 дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүд болон Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллана.
2017 -оны 1 -р сарын 11
289
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн удирдлагууд ардын их хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа нар Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд та бүхний улс эх орон, нийслэл, дүүргийн хөгжилд оруулсан хувь нэмэр их.
2017 -оны 1 -р сарын 11
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
БГД, СБД, ЧД-ийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарт авна
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. 2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг
2017 -оны 1 -р сарын 10
1196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хязгаарлалтын дэглэм тогтоолоо
01 сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
2017 -оны 1 -р сарын 9
104
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа. Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна
2017 -оны 1 -р сарын 9
270
ДЭЛГЭРЭНГҮЙ
300 орчим иргэн номоо солилцлоо
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
2017 -оны 1 -р сарын 7
1907
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа
Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн
2017 -оны 1 -р сарын 7
248
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.
2017 -оны 1 -р сарын 7
1467
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ.
2017 -оны 1 -р сарын 6
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
2017 -оны 1 -р сарын 6
150
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эерэг хандлага-Чанартай үйлчилгээний жил болгон зарлалаа
Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2017 оныг Эерэг хандлага-чанартай үйлчилгээний жил болгон зарлах тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан юм. Нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад чанартай түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхааран ажиллана.
2017 -оны 1 -р сарын 6
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Номоо солилцъё” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг энэ сарын 7-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү өдөрлөгийг “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно.
2017 -оны 1 -р сарын 5
587
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас ЧД-ийн 72-р сургуулийн халаалтын зууханд хэмжилт хийлээ
Нийслэлийн Засаг Даргын А/805 захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын халаалтын болон уурын зуухуудад хяналт шалгалт хийх ажлыг 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн тогтмол хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 157 байршилд 317 зуух үйл ажиллагаагаа явуулдаг. Хэмжилтийн ажлын хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь халаалтын зуухнаас ялгарч буй агаар бохирдуулагч бодисуудын хэмжилтийг 10 зууханд хийгээд байна.
2017 -оны 1 -р сарын 4
1439
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна
Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын
2017 -оны 1 -р сарын 4
320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.
2017 -оны 1 -р сарын 4
4026
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд 10 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна
2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн.
2017 -оны 1 -р сарын 2
161
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлах тухай
Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна Нэг. Тавигдах шаардлага Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 /Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна./ дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ.
2017 -оны 1 -р сарын 2
488
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газрын дуудлага 37 хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ. Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ.
2017 -оны 1 -р сарын 2
158
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэгдсэн усыг ашиглана
Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк нь байгаль орчинд ээлтэй байх эрхэм зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхэд төлөвлөн хийж байгаа ажлуудын нэг нь цэвэрлэгдсэн усыг эргүүлэн ашиглах явдал юм. Паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээ нь хонгилын системтэй, хонгилын системд цэвэрлэгдсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөн “Элста” ХХК-аар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн дуусах шатандаа явж байна.
2017 -оны 1 -р сарын 2
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл, гэр байшингийн галлагаа, обьектын
2016 -оны 12 -р сарын 28
112
ДЭЛГЭРЭНГҮЙ