Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын шилдэгүүд тодорлоо
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан “Нийслэлийн оны шилдэг тасаг”, “Нийслэлийн оны шилдэг байцаагч”, “Нийслэлийн оны шилдэг нягтлан бодогч”,“Нийслэлийн оны шилдэг ажилтан”-ыг тус тус шалгарууллаа. Шилдэгүүдийн өргөмжлөл, мөнгөн шагналыг нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх гардуулж, баяр хүргэлээ.
2016 -оны 12 -р сарын 28
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын үеэр 18 чиглэлд 32 автобус үйлчилнэ
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.
2016 -оны 12 -р сарын 27
117
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зураг төслийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг урьж байна
Нийслэлийн Засаг Даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтонд тусгагдсан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулах ажлыг зөв оновчтой зохион байгуулах, бүтээн байгуулалтын хугацааг түргэтгэх, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд зураг төслийн байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
2016 -оны 12 -р сарын 26
108
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уурхайчдын алдарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Налайхын нүүрсний их уурхай үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой өчигдөр тохиолоо. Уул уурхайн ажилчдын баярын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Налайх дүүрэгт байрлах Монгол улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Уурхайчдын алдрын хөшөөнд дүүргийн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2016 -оны 12 -р сарын 26
112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр нь шатсан алба хаагчид тусламж үзүүллээ
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв
2016 -оны 12 -р сарын 26
88
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 24-нд шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дүүргүүд болон дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээнээ хийх юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилтын давтамжийг энэ хугацаанд 2
2016 -оны 12 -р сарын 23
108
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.
2016 -оны 12 -р сарын 23
119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд тодорно

Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна.    

2016 -оны 12 -р сарын 21
122
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн алба ажлаа тайлагналаа

Замын цагдаагийн алба нь 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Замын цагдаагийн газар нь 2016 оны 10-р сарын 11-ний өдрийн Б/544-р тушаалаар Замын цагдаагийн алба болон зохион байгуулагдаж, одоо 261 офицер, 262 ахлагч алба хаагчийн

2016 -оны 12 -р сарын 21
122
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ цасанд шинэ төхөөрөмжөө ажиллууллаа

Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж  ажилуулж байгаа юм.

2016 -оны 12 -р сарын 20
99
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ub Resort” цанын бааз иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ

Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 -оны 12 -р сарын 16
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгаруулав

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2016 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 2953  удаагийн дуудлагаар

2016 -оны 12 -р сарын 15
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат,

2016 -оны 12 -р сарын 14
225
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэгт “Хууль сурталчилах өдөрлөг” боллоо

Өнөөдөр Налайх дүүрэгт “Хууль тогтоомж сурталчилах” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Уг өдөрлөгийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас дүүргийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.

2016 -оны 12 -р сарын 13
90
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гудамж талбайн цэвэрлэгээ хариуцах хуваарийг 2017 оны 04 сарын 01-нийг хүртэл өөрчиллөө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 тоот тушаалаар Улаанбаатар хотын цас мөсний цэвэрлэгээ хийх нийтийн эзэмшлийн гол гудамж, зам талбайн хуваарийг баталж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн 131 гудамжны 72 гудамж буюу 55 хувийг дүүргийн ТҮК болон хувийн хэвшлийн

2016 -оны 12 -р сарын 13
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний

2016 -оны 12 -р сарын 13
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхаарууллаа

2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс

2016 -оны 12 -р сарын 13
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй нийслэлийн захиргааны байгууллагын

2016 -оны 12 -р сарын 12
103
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна.

2016 -оны 12 -р сарын 12
97
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баруун гар тийш байнга эргэх уулзвар 11-ээр нэмэгдлээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин

2016 -оны 12 -р сарын 12
175
ДЭЛГЭРЭНГҮЙ