“АЗТАЙ БАДАРЧИН” хошин урлагийн их наадам эргэн ирлээ
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.
2017 -оны 3 -р сарын 28
1044
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байна
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна.
2017 -оны 3 -р сарын 28
856
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж байна
Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн
2017 -оны 3 -р сарын 28
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "MKIT" сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулж, онц, сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна 6 төрлийн нарийн мэргэшлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм.
2017 -оны 3 -р сарын 28
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэг бямба гариг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын албан даалгавараар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Албан даалгаврын дагуу бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгав.
2017 -оны 3 -р сарын 28
909
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/54 дугаар захирамжийн хүрээнд “Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917
2017 -оны 3 -р сарын 27
717
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сувилахуйн сургуультай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар нар “Сувилахуйн цогц чадамж II” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Сүүлийн жилүүдэд олон улсын сувилахуйн талаарх ойлголт, чиг хандлага нэлээд өөрчлөгдөж, анагаахын томоохон шинжлэх ухаан болон өргөжиж, шинэлэг санаа хийгээд онол арга зүйгээр баяжигдан хөгжсөөр байна.
2017 -оны 3 -р сарын 27
1046
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хун нуураа цэвэрлэлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт олон жилийн өмнө хайрганы карьераас үлдсэн тогтмол устай цэнгэг устай нуур үүссэн бөгөөд энэ газарт олон төрлийн ховор шувууд өвөл зунгүй ирж нутагладаг болоод удаж байна. Нууранд Хос хун, Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд нисэн ирдэг тул удахгүй ирэх нүүдлийн шувуудаа угтан нуураа цэвэрлэх аяныг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 27
549
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “МАШ САЙН” үнэлгээтэй дүгнэгдлээ
Сүхбаатар дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжаар “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдвээр астрономийн 48, оперативын 1080 цагийн багтаамжтай, 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.
2017 -оны 3 -р сарын 24
1366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” төсөлд нэгдлээ
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн банк хамтран уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэрэглээг 2030 онд хоёр дахин бууруулах зорилт тавин ”Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SE4ALL) санаачилга, “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (Building Efficiency Accelerator) платформыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлд Токио, Варшав, Мехико, Дубай, Богота зэрэг бүс нутаг бүрийн төлөөлөл болсон 23 хот нэгдээд байгаа бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн орчин үеийн технологи, ноу-хау, судалгааны үр дүнг харилцан солилцож, бодлогын шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлдэг.
2017 -оны 3 -р сарын 24
1425
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор Засгийн газраас 2.3 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ” мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г энэ сарын 22-нд байгуулсан юм.
2017 -оны 3 -р сарын 24
1656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элэгний с вирусын оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлөхөөр боллоо
Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
2017 -оны 3 -р сарын 24
1243
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХУН нуураа цэвэрлэж, Хун шувуудаа угтацгаая!
Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд /Шинэ авто худалдааны төвийн хажууд/ “Хун” нуур шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэсэн "Хун" нуур гэж байдаг. “Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм.Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлогтой.Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хажууд байрлах бөгөөд хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.
2017 -оны 3 -р сарын 24
1700
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг энэ сарын 25-нд зохион байгуулна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
2017 -оны 3 -р сарын 24
1038
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалт зохион байгуулна
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалтыг энэ сарын 26-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус сургалтад “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эерэг сэтгэлгээний давалгаа” сэдвээр JCI байгууллагын Ерөнхийлөгчийн Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан зөвлөх С.Эрдэнэболд, “Шударга зан” сэдвээр
2017 -оны 3 -р сарын 24
1400
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүнсчдийн алдар-2017” спортын наадам боллоо
“Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр”-ийг тохиолдуудан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын хүнсчдийн холбооноос “Хүнсчдийн алдар-2017” спортын наадамыг зохион байгуулж нийт 18 томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорьлоо. Мөн Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх Талх, гурилан бүтээгдэхүүн болон бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран хүнсний салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор бялуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд “Бялуу чимэглэх туршлага солилцох уралдаан”-ыг зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 24
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр ням гарагт тохионо
Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан. Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.
2017 -оны 3 -р сарын 24
1138
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлага сургууль болов
Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёр дахь бодит дадлага шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлагаар үргэлжиллээ. Уг дадлага сургуулийг дүүргийн 15 дугаар хороо Шадивлангийн гүүрний орчимд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор шилжиж ирсэн айлууд зуслангийн бүс ялангуяа горхи, булгийн эх, шар усны үерт өртөж болзошгүй гуу, жалга дагуу газарт буух нь бий.
2017 -оны 3 -р сарын 24
943
ДЭЛГЭРЭНГҮЙ
Витаминжуулалтын өдөрлөг зохион байгуулж байна
Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт болон эмийн зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нар сургалт зохион байгуулав. Мөн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг цусны даралт үзэх, ясны сийрэгжилт тодорхойлох, арьсны оношлогоо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг үзлэг оношлогоонд хамруулах, витамины хямдралтай худалдаа зэргийг Мэргэжлийн хяналтын хэлтэс,
2017 -оны 3 -р сарын 24
1012
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БИ МОНГОЛ ХҮН” уулзалт боллоо
Хүүхдийн номын өргөөнийн уламжлалт “Би Монгол хүн” чөлөөт ярилцлага, уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 23-нд номын өргөөний 5-р давхарт хөдөөгийн малчны хотноос төрөн гарсан яруу найрагч, хүүхдийн зохиолч Дэмбэрэл гуай хөтлөн явууллаа. Эх оронд минь хаврын улирал айлсан бууж буй энэ цаг үед хүүхэд багачуудад мал төллөлт, хэрхэн төлөө эсэн мэнд бойжуулах, малчин хүн хаврын улиралд ямар бэлтгэлтэй байх зэрэг олон талын мэдлэг өгч, хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.
2017 -оны 3 -р сарын 24
950
ДЭЛГЭРЭНГҮЙ