Фотошоп программын төлбөргүй сургалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА (KOICA)-гийн санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулсан юм.
2019 -оны 3 -р сарын 21
447
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгаль хамгаалагчид компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад амжилттай хамрагдлаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээлэл технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд энэ сарын 5-21-ний өдрүүдэд 22 байгаль хамгаалагч нарт компьютерийн анхан шатны мэдлэг олгох, хэрэглээний программууд болон цахим орчинд ажиллах ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилгоор түргэвчилсэн сургалтыг зохион байгуулав.
2019 -оны 3 -р сарын 21
367
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа
Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн.
2019 -оны 3 -р сарын 20
449
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, эцэг эхийн зөвлөл байгуулах, сургалт зохион байгуулагдаж эхэллээ
Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, амьдралд хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн санал санаачилгыг өрнүүлэх, хэвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилготой 2 үе шаттай сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 19-өөс 05 дугаар сарын 05 өдөр хүртэл зохион байгуулж байна.
2019 -оны 3 -р сарын 20
430
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий. Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд гэр, байшингаа хангалттай хэмжээнд дулаалж чаддаггүйгээс дулаан алдагдал ихээр үүсч, түүнийг дагасан галлагаа нэмэгддэг. Энэ нь утааг илүү их хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг юм.
2019 -оны 3 -р сарын 20
422
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гэрэлтэй хот” аяны талаар мэдээлэл өглөө
Нийслэлийн Засаг даргын "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 29 ны өдрийн А/1008 тоот Захирамжаар "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан.
2019 -оны 3 -р сарын 20
615
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ
Вакцин дархлаажуулалтын "Глобал Алянс" сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна. Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг хандлага сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл явц амжилттай хэрэгжих юм.
2019 -оны 3 -р сарын 19
409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Онцгой байдлын газраас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар захирамжийн хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” сэдэвт танхимын сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 19
401
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа билээ.
2019 -оны 3 -р сарын 19
795
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгаварын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна.
2019 -оны 3 -р сарын 18
767
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд үргэлжлүүлэн хийж байна.
2019 -оны 3 -р сарын 18
415
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй олон нийтэд инновацийн соёлыг түгээх, өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих зорилго бүхий хөтөлбөрийн ээлжит танилцах аялал боллоо. Энэ удаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг урин “Улаанбаатар инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн “Инновацийн экосистемд төрийн оролцоо”, “Гадаадын их дээд сургуулиудад элсэн оролцоход анхаарах зүйлс” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
2019 -оны 3 -р сарын 15
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа  
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Жендерийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан сургууль, байгууллагуудыг идэвхжүүлэх, ажилтан албан хаагчдын ойлголт мэдлэгийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 30 эрэгтэй сургагч багш бэлтгэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 15
413
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын онлайн худалдааны салбарт нэгэн шинэ өнгө төрх нэмэгдлээ
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх “Улаанбаатар инновацийн төв-ийн инкубаторт бойжиж буй “Амар екоммерс” ХХК-ийн шинэ үйлчилгээ болох шинэлэг өнгө төрх, хурдан шуурхай үйлчилгээ, зах зээлийн хамгийн хямд үнэ, баталгаат найдвартай бүтээгдэхүүн гэсэн үндсэн зарчмыг баримталсан, дотоод, гадаадын 1200 гаруй бренд бүтээгдэхүүнийг байршуулаад буй онлайн худалдааны цахим хуудас Авлаа.мн өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүд хаалгаа нээлээ.
2019 -оны 3 -р сарын 15
428
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж гардууллаа
“Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Хангарди ордонд боллоо.
2019 -оны 3 -р сарын 15
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
Паркад байрлах үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт хийв
Энэ долоо хоногт Налайх дүүргийн Барилгын материал үйлдвэрийн паркад байрших үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж тэднийг үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө шаардагдах бичиг баримтуудыг хэрхэн богино хугацаанд бэлтгэх талаар цогц мэдээлэл мэдээлэл өглөө. Учир нь бичиг барим бүрдүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг, олон газарт хандах шаардлагатай байдаг тул үүнийг үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлгүй, хурдан, шуурхай бүрдүүлэх аргачлал зэргийг нарийн тайлбарласан аж. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болж холбогдх хуулийн талаарх мэдээлэлтэй боллоо. Уулзалтад 13 үйлдвэрийн төлөөлөгч оролцож санал бодлоо солилцжээ.
2019 -оны 3 -р сарын 15
449
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа
Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтад орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ. Ашиглалтад орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхэлж байгаатай холбогдуулан НБМҮТП нь бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ.
2019 -оны 3 -р сарын 15
501
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн хүүхдийн холбооны 2019 анхны нэгдсэн чуулга уулзалт боллоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэргэдэх Нийслэлийн хүүхдийн холбооноос санаачлан хүүхдийн холбоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, мэдээлэл хүргэх эвлэлдэн нэгдэх зорилгоор Нийслэл дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн холбоодын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
2019 -оны 3 -р сарын 14
1187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчиллаа
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй борлуулалт хийжээ.
2019 -оны 3 -р сарын 13
598
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулж ажиллаж байна
Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц байна гэсэн судалгааг 2018 оны эцсээр гаргасан. “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм.
2019 -оны 3 -р сарын 12
534
ДЭЛГЭРЭНГҮЙ