Иргэн Б.Оросоо замын хөдөлгөөний удирдлагын төвд зочиллоо
СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн Б.Оросоо ЗХУТ-ийн урилгаар тус байгууллагын үйл ажиллагаа, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар үзэж танилцлаа. Тэрээр Нийслэл хотынхоо хөгжил, цэвэр цэмцгэр байдал, нийтийн тээврийн үйлчилгээ соёл, замын түгжрэл, төрийн албан хаагчдын харьцааны соёл зэрэгт чин сэтгэлээсээ санаа зовон суудаг, залуустаа хэлэх үг, саналаа хэлдэг нийгмийн идэвхи сайтай, санаачлагатай иргэдийн нэг төлөөлөл юм.
4 минутын өмнө
0
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт тавин амжилттай хэрэгжээд явж буй.
4 цаг 22 минутын өмнө
108
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа. Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан.
Өчигдөр 14 цаг 25 минут
401
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг хуулийн байгууллагаар шалгуулан гэв
Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” нь нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг. Гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болноос хойш 1590 ажилтантай болж орон тоог бууруулан ажиллаж байна.
2017 -оны 9 -р сарын 20
640
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нохой, муур устгалын ажил явагдаж байна
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХК зэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.
2017 -оны 9 -р сарын 20
623
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугуйт эргүүлийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
2017 -оны 9 -р сарын 20
709
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлалын замын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор бүхий 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг.
2017 -оны 9 -р сарын 20
686
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны зогсоолуудын тохижилтын байдалд хяналт тавив
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.
2017 -оны 9 -р сарын 20
723
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа
Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн хаалтын цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Санзай, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гүнт, Жигжид, Яргайт, Шадивлангийн зусланд зохион байгууллаа. Авто зам дагуу болон жалганд үүссэн хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэх ажилд Зуслан чиглэлийн байгаль хамгаалагчид хяналт тавьж Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Найши Трэйд ХХК түүврийн 13
2017 -оны 9 -р сарын 19
998
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон байгууламжийн өвчин, хортонтой тэмцэх ажлыг сайжруулах” сэдэвт хоёрдугаар хэлэлцүүлэг болж өнгөрлөө
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааг улам сайжруулж шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авах зорилгоор ногоон байгууламжийн ажилбар бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ургамал хамгааллын хүрээлэн, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ургамлын өвчин судлалын лаборатори, Шавьж судлалын лаборатори, Ой хамгааллын лабораторийн эрдэмтэд болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
2017 -оны 9 -р сарын 19
884
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтын үзлэг хийлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтад батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн 6 дүүрэгт холбогдох мэргэжилтэн, ашиглагч компаниудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулаж ажиллалаа. Үзлэг шалгалтад нийт 13 ашиглагч байгууллагын гэрэлтүүлгийг хамруулсан юм. Нийслэлийн хэмжээнд нийт гэрэлгүүлэг 95.06%-ийн асалттай байна.
2017 -оны 9 -р сарын 19
889
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халаалтын ажил хэвийн үргэлжилж байна
Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар орон сууцны 1616 байр, 76 сургууль, 73 цэцэрлэг, 2 эмнэлэг, 34 аж ахуй нэгж халаалтаа аваад байна. Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК 8е магистралийн засварын ажил удаашралтай байгаагаас хоёр УДДТөвийн харьяа 32 байрны 1855 өрх, 33 аж ахуйн нэгж халуун ус, халаалт тавигдаагүй. Мөн 9, 12 дугаар сургууль, 34, 41, 55, 79, 84, 90, 91, 92, 148 дугаар цэцэрлэг нийт 11 сургууль, цэцэрлэг халаалтаа аваагүй байна.
2017 -оны 9 -р сарын 19
876
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 8.30 минутаас эхлэн – 2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 9.30 минут хүртэл нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
2017 -оны 9 -р сарын 19
1712
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшил газраа өмчлөх аян Баянзүрх дүүрэгт сарын хугацаанд явагдана
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-ий өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороонд явагдаж энэ долоо хоногт дуусна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 350 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн аваад байна.
2017 -оны 9 -р сарын 19
919
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно
Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулах, өвлийн улирлын бэлтгэл ажил хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 28-30-нд Сүхбаатарын талбайд болох юм.
2017 -оны 9 -р сарын 19
2475
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/594 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/184 дүгээр захирамжаар нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгууллаа.
2017 -оны 9 -р сарын 18
968
ДЭЛГЭРЭНГҮЙ
25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 9-дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг Дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хамтын ажиллагаатай ОХУ, БНСУ, БНХАУ-ын 5 хот дүүрэг, Архангай, Хэнтий аймгийн төлөөлөгчид, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн иргэд оролцлоо.
2017 -оны 9 -р сарын 18
937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
2017 -оны 9 -р сарын 18
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцлоо
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Японы засгийн газар болон дээд танхимын гишүүд, холбогдох намын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
2017 -оны 9 -р сарын 18
747
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг маргааш зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-ны өдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулах юм.
2017 -оны 9 -р сарын 18
842
ДЭЛГЭРЭНГҮЙ