Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.
2019 -оны 12 -р сарын 12
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч Т.Энхтайван “Өнөөдөр 70 тонн сайжруулсан шахмал түлш буусан. Эхний 35 тонн түлш зарагдаж дууссан. Нэмэлтээр 25 тонн түлш захиалсан. Манай борлуулалтын цэг хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Түлшний борлуулалт хэвийн байна” гэв.
2019 -оны 12 -р сарын 12
425
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаатай ярилцлаа. “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы талаар болон нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлагдах гэж байгаатай холбогдуулан бид ярилцсан юм.
2019 -оны 12 -р сарын 12
401
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хятадын Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Хятадын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ван Мэн болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нар байлцав.
2019 -оны 12 -р сарын 12
119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа.
2019 -оны 12 -р сарын 11
170
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү өнөөдөр “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.
2019 -оны 12 -р сарын 11
71
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон программ хангамжийн “Лидер Вишн Групп” ХХК, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежерүүд оролцож байна.
2019 -оны 12 -р сарын 11
625
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн зорчих хурд, соёлыг сайжруулахад анхаарна
Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.
2019 -оны 12 -р сарын 11
72
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо.
2019 -оны 12 -р сарын 10
374
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын төсөлд санал авч байна
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг Хот байгуулалт, хөгжлийн газар шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан тухайн журмын хэрэгжилтэд олон нийтийн санал авч байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал s.bolormaa@mpa.ub.gov.mn хаягаар хүлээн авах болно.
2019 -оны 12 -р сарын 10
651
ДЭЛГЭРЭНГҮЙ