Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэд сэтгэл ханамжтай байна
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг судлав. Нийслэлд одоогоор “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 6 буудал дахь “Оргил” гэсэн 4 том цэгт төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байгаа.
7 минутын өмнө
1
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй болон журам зөрчсөн 10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.
34 минутын өмнө
30
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
“Буянт Ухаа” спортын ордонд яг одоо нийслэлийн шилдэг 22 цэцэрлэгийн 660 багачуудын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний үзүүлэх тоглолт эхлэх гэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой бөгөөд жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага өсөн нэмэгдэж буй.
3 цаг 18 минутын өмнө
38
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулав. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, их хэмжээний гал түймэр гарлаа” гэсэн цагийн байдал зарлажээ.
4 цаг 41 минутын өмнө
61
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын эмнэлгүүд хээрийн эмнэлгээ дэлгэлээ
Нийслэл хотноо зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Хүй долоон хутагт дэлгэгдсэн хээрийн эмнэлэгтэй танилцсан юм.
Өчигдөр 21 цаг 38 минут
143
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна
Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан.
Өчигдөр 16 цаг 8 минут
78
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр
Нөөцийн мах дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гарсан. Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр борлуулж байгаа юм.
Өчигдөр 15 цаг 29 минут
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.
Өчигдөр 13 цаг 20 минут
140
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна
НЗДТГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан бөгөөд нийт 60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед бэлэн эсэхээ шалгав. Өдгөө газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.
Өчигдөр 13 цаг 4 минут
194
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Өчигдөр 12 цаг 37 минут
57
ДЭЛГЭРЭНГҮЙ
41 байршилд явган хүний зам гаргалаа
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.
Өчигдөр 12 цаг 23 минут
270
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн танхимын команд штабын дадлага сургууль маргааш үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр /2019.04.24/ эхэлсэн тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл үдээс хойшхи сургууль танхимын команд штабын дадлага сургуулилалтаар үргэлжиллээ.
2019 -оны 4 -р сарын 24
74
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш цэцэрлэг, сургуулийн хичээл 10.00 цагт орно
Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-ны өглөө гамшгийн дуут дохиогоор нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийхтэй холбогдуулан ажлын цагийг 10.00 болгож хойшлуулсан. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ өдөр цэцэрлэг, сургууль хичээллэхгүй гэдэг ташаа мэдээлэл түгээж байгаа тул нийслэлийн Боловсролын газраас мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, маргааш цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагаа 10.00 цагт эхлэх бөгөөд өглөөний ээлжийнхний хичээл тардаг цагтаа тарах учраас өдрийн ээлжийнхэн тогтмол хуваарийнхаа дагуу хичээллэх юм байна.
2019 -оны 4 -р сарын 24
81
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 15.10 цагт илтгэлээ. Өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчимд буюу Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө гэсэн эхний цагийн байдлыг мэдээлсэн. Харин өдгөө нөхцөл байдал нэлээд хүндэрч, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт өртжээ.
2019 -оны 4 -р сарын 24
106
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИННОВАЦЫН ҮЗЭСГЭЛЭН”-д оролцохыг урьж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар ирэх тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Инновацын үзэсгэлэн-2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээр шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, банк санхүү, урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай гэх мэт бүхий л салбарын инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, инновацын оролцогч талуудыг нэг дор цуглуулах зорилготой юм.
2019 -оны 4 -р сарын 24
129
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багахангай дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 24
11
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмын нийслэлийн бүсийн II шатны шалгаруулалт боллоо
Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
2019 -оны 4 -р сарын 24
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
Команд штабын дадлага сургууль цагийн байдалд бэлэн эсэхээ шалгаж байна
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм.
2019 -оны 4 -р сарын 24
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Теле хяналтын камеруудын ашиглалтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-ийн хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/347 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан Теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдлийг боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах Теле хяналтын камеруудын нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
2019 -оны 4 -р сарын 24
118
ДЭЛГЭРЭНГҮЙ