Хотын дарга зочиддоо үндэсний брэндийг бэлэглэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч 11 дүгээр сард нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөлөл НААД брэндийн Мимо-Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК, хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ.
10 цаг 8 минутын өмнө
1290
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Сүлд модны гэрэл асаах ёслол маргааш болно
-Энэ жилийн хувьд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ыг өмнөх жилүүдээс илүүтэйгээр өргөн далайцтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Ёслолын арга хэмжээнд урлаг соёлын болон салбар салбарын олны танил нэр хүндтэй эрхмүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хамт оролцоно. Сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагаас асаана. Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулна.
Өчигдөр 18 цаг 7 минут
482
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэлэлцэж, дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлөнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Ю-Мони цэг байгуулах, түүнтэй холбоотой зарим асуудлын тухай, Автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх тухай, нүүрс хийжүүлэх төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэв.
Өчигдөр 17 цаг 50 минут
578
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн А/813 захирамжаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127230 м2 газар ашиглах эрхийг Улаанбаатар төмөр зам ХНН-т олгосон билээ.
Өчигдөр 15 цаг 57 минут
1541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НОСК ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албаны хүмүүс байлцав.
Өчигдөр 14 цаг 59 минут
598
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх Smartcar.mn цахим системийг нэвтрүүллээ
Улаанбаатар хотод замын түгжрэлд орж, банкинд дугаарлан олон нийтийг хамарсан урт дараалал үүсгэж, хүндрэл учруулж бухимдал төрүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шат дараатай хэрэгжүүлж байна.
Өчигдөр 12 цаг 8 минут
695
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.
Өчигдөр 11 цаг 57 минут
574
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ
Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг.
Өчигдөр 9 цаг 53 минут
727
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүхий www.smartcar.mn шинэчлэгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн систем шинэчлэгдлээ.
2017 -оны 12 -р сарын 13
1281
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хамтарсан баг”-ийн зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2017 -оны 12 -р сарын 13
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан юм. Байгуулагдсанаасаа хойш тус цогцолборийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны есдүгээр сард Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эржимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу импортын авто машины бичиг баримт бүртгэл, шинээр дугаар олгох, татвар, даатгал зэрэг төвлөрсөн үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа юм.
2017 -оны 12 -р сарын 13
818
ДЭЛГЭРЭНГҮЙ
НОБГ 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэж, баярын хурлаа хийлээ
Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх баярын хурлаа өнөөдөр Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон НОБГ-ын албан хаагчид оролцож, шилдэг ажилчдад шагнал гардууллаа.
2017 -оны 12 -р сарын 13
695
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.БАЯРХҮҮ: Бага, дунд ОРЛОГОТОЙ иргэдэд зориулсан ОРОН СУУЦНЫ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Барилгын салбарт ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Барилга, хот байгуулалтын салбарын зөвлөлдөх уулзалт” боллоо. Уулзалтанд БХБ-ын сайд Х.Баделхан, Дэд сайд Т.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү
2017 -оны 12 -р сарын 13
778
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан явагдаж байна
Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулж байна. Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршино.
2017 -оны 12 -р сарын 12
1044
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ. Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.
2017 -оны 12 -р сарын 12
1054
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш Улаанбаатарт 9000 гаруй иргэн шилжин ирсэн
-Улаанбаатарт шилжин ирэхийг хориглосон захирамжийн үйлчлэл 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусна. Захирамжийг сунгах, эсэхийг Үндэсний хорооны хурлаар шийдвэрлэнэ-
2017 -оны 12 -р сарын 12
1003
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачилсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ талархан хүлээн авч, үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд нийт ажилтнуудаас судалгаа авч судалгааны дүнгээр цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд хэлтэс, албадын төлөөллөөс бүрдсэн 25 ажилтанд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, хуульд заасан хүүхдийн өмнө эцэг,
2017 -оны 12 -р сарын 12
1088
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн системийг төслийн хамтрагч байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо.
2017 -оны 12 -р сарын 12
1745
ДЭЛГЭРЭНГҮЙ