Иргэдийн оролцоотой хийсэн зураглалыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй уялдуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/785 “Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба, хорооны Засаг дарга нарыг хамруулан гэр хорооллын 87 хороонд иргэдийн оролцоотой судалгаа хийж, газрын зураглалыг гаргажээ
2013 -оны 10 -р сарын 18
1199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарьсан модоо арчилж, ургуулна
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-аас “Эко сургалт” зохион байгуулсан байна. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхижүүлэх, мод тариад орхих биш арчлах, услах нь чухал болохыг сурталчлан таниулах зорилготой уг сургалтад нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон хавар, намрын мод тарилтад оролцсон 32 байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим иргэн оролцлоо
2013 -оны 10 -р сарын 18
666
ДЭЛГЭРЭНГҮЙ
2-р ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлага эхэллээ. Нийслэлийн  хэмжээнд 22 100 хүнд буюу цэргийн насны залуусын 94 хувьд нь зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Цэрэг татлагын комисс  Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Баянзүрх дүүрэгт 53-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна
2013 -оны 10 -р сарын 18
192
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн нээгдлээ
Нийслэлийн Засаг даргын гаргасан  “Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах” тухай А/950  тоот захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг 10 сарын 17-ноос 21-ний өдрүүдэд   “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна
2013 -оны 10 -р сарын 17
612
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван эгнээтэй автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлаж эхэллээ
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон
2013 -оны 10 -р сарын 17
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Захирагчийн ажлын алба нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 2013 оны 10-р сарын 18-нд 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны 1 дүгээр давхарт зохион байгуулахаар боллоо
2013 -оны 10 -р сарын 17
816
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын архитекторууд Италийн хот төлөвлөлтийн өдөрлөгт оролцоно
Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчидУлаанбаатар хотын “Гэр хорооллын дахин төлөвлөлт” буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар  Засаг даргын орлогчтой санал солилцож
2013 -оны 10 -р сарын 17
653
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өдрөөр хямдрал зарлана
Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж, “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм. 
2013 -оны 10 -р сарын 17
823
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг өдрийн дотор 40 тээврийн хэрэгслийг ачиж, журамлажээ
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн “Ачиж журамлах алба” нь замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж байгаа
2013 -оны 10 -р сарын 17
642
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сарын 16-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 16-ны өдөр  гэрлэн дохионы 149, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 10 -р сарын 17
920
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага
2013 -оны 10 -р сарын 16
610
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн хэвшлийнхэн хотын гудамж талбайг тохижуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж,хотынхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм. Энэ уриалга, санаачлагын дагуу хувийн хэвшлийн байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газартай хамтран өөрсдийн хөрөнгөөр хотын гудамж, талбайг тохижуулж байна.
2013 -оны 10 -р сарын 16
1160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ажилтан бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавина
Улс орны хөгжлийн ирээдүй болсон 16 настнууд хотын соёл, хүмүүжлийн “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалтанд хамрагдаж, андгай өргөлөө. Тус сургалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, сурагч хүүхдүүдтэй их хотын бүтээн байгуулалтанд тэдний оруулах хувь нэмэр болоод хотын соёлтой иргэн болж хүмүүжих талаар санал бодлоо солилцсон юм
2013 -оны 10 -р сарын 16
777
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.БАДРАЛ: Зах, худалдааны төвүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 53 томоохон зах, худалдааны төвүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн юм. Ажлын хэсгийн шалгалтын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулсан бөгөөд нийслэлийн Засаг дарга 10 сарын 15-ны өдөр “Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  А/944 тоот захирамж гаргалаа. Захирамж гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас зарим асуултад хариулт авлаа.
2013 -оны 10 -р сарын 16
719
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуус тавцантай тэшүүрээр уралдана
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа
2013 -оны 10 -р сарын 16
651
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд 22100 иргэнд зарлан дуудах хуудас тараажээ
Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлага  болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн  Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2013 оны 10-р сарын 18-20-ны өдрүүдэд болох Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлагыг зохион байгуулах дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажлын явцтай танилцсан талаар дэд хурандаа Б.Баянмөнх мэдээлэл өглөө
2013 -оны 10 -р сарын 16
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн өмчийн газарт зөвшөөрөлгүйгээр халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр олон бүтээн байгуулалт тохижилтын ажил хийдэг ч тодорхой хариуцсан эзэн байхгүй, хамгаалалт арчлалтгүйгээс болж, эвдрэх, устаж үгүй болох зэрэг үргүй зардал гарсаар байсан юм
2013 -оны 10 -р сарын 16
762
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголчууд дотооддоо нийтийн тээвэр үйлдвэрлэнэ
Монголчууд дотооддоо орчин үеийн технологи бүхий шинэ төрлийн нийтийн тээврийн трамбай үйлдвэрлэж эхлэх гэж байна. Тодруулбал, цахилгаан тээвэр компанийн инженерүүд дэлхийд дөнгөж бий болж буй резин дугуйтай трамбайны шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэн үйлдвэрлэхээр техник зохион байгуулалтын бэлтгэл ажилдаа оржээ
2013 -оны 10 -р сарын 16
970
ДЭЛГЭРЭНГҮЙ