Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-нд болно
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг  дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас "Их эзэн Чингис хааны талбай"-д болно.  Жил бүрийн 7 дугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулан 7 дугаар сарын 20-нд зохион байгуулахаар болсон юм
2013 -оны 7 -р сарын 18
1376
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт явагдаж байна
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэглэгчдийг чадавхиар дэмжих үүднээс Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг явуулах эрх бүхий сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг билээ
2013 -оны 7 -р сарын 18
1003
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ
 Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу "Зоос гоёл"-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна
2013 -оны 7 -р сарын 18
3963
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцандаа лаа барьж, нүүрс түлэхгүйн тулд хийх ажил их байна
Улаанбаатарын хүн ам өдөрт 321-ээр нэмэгдэж байна гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Орон нут­гаас нийслэл рүү төвлөрөх шилжилт хөдөл­гөөн, төрөөс хүн амаа өсгөх бодлогын үр дүн эцэстээ сөрөг үр дагавар чирч мэдэхээр байна. Наадмын дараа намар гэдэг. Ийм учраас ирэх өвлийг өнтэй давахын тулд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаан­баатар дулааны сүлжээ” компани бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буйтай өчигдөр нийслэлийн удирдлагууд танилцлаа
2013 -оны 7 -р сарын 17
1739
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл ажил 10 сард бүрэн дуусна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм
2013 -оны 7 -р сарын 17
1312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шөнийн “эко тролейбус” иргэдэд үйлчилж байна
Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байна.  Туршилт энэ сарын 11-ээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11 хүртэл явуулах юм байна.  “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар  явж байна
2013 -оны 7 -р сарын 17
1186
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тал нутгийн марафон – 2013” болно
Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах  зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гарагт Налайх дүүргийн "Цонжин Болдог" /Мандал жуулчны бааз/-т болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно
2013 -оны 7 -р сарын 17
1235
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга“18 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаатай хамтран ажиллаж ирсэн Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. 
2013 -оны 7 -р сарын 16
1131
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Батцоож: Замын хөдөлгөөний шинэ журмыг 8 сарын 1-ээс эхлэн мөрдөнө
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, 08 сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.БАТЦООЖ-оос тодрууллаа
2013 -оны 7 -р сарын 16
1693
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжил дагуулсан шинэ зам нээгдлээ
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын төсөл”-ийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км автозамын нээлт 7 сарын 15-нд боллоо. Энэ автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг шуудуутай бөгөөд замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийж, дэлхийн стандартад нийцсэн зам болсон гэдгийг албаныхан онцолж байна.
2013 -оны 7 -р сарын 16
1702
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Иргэд хүлээн авах төвийн"-ийн эхний хагас жилийн үйл ажиллагааны танилцуулга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Иргэд хүлээн авах төвийн 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлээс гарч байгаа бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, төрийн үйлчилгээний талаар лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, иргэдэд үйлчлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Иргэд хүлээн авах төв” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна
2013 -оны 7 -р сарын 16
1084
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын урилгаарБүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айчлал хийж байна. Зочдыг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа
2013 -оны 7 -р сарын 16
1261
ДЭЛГЭРЭНГҮЙ