Эхний ээлжийн цэрэг татлагын ажил эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион  байгуулах тухай А/347  тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил 05 сарын 1-2-ны өдрүүдэд явагдсан бол цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил өнөөдрөөс эхэлж  05 сарын 05-ны өдрийг дуустал  дүүрэг бүрд  байгуулагдсан Цэрэг татлагын товчоон дээр явагдана. 
2013 -оны 5 -р сарын 3
734
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журамтай болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 5 сарын 2-нд боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын  төсөл, Архигүй цэнгээний газар байгуулах тухай, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 
2013 -оны 5 -р сарын 3
1299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй
Монгол Улсын хүн амын бараг тэн хагас нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын удирдлагын баг шинэчлэгдээд 8 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэхүү албаа хүлээж авсныхаа дараа анхлан гаргасан шийдвэрүүдийн нэг нь Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/606 тоот захирамж байсан
2013 -оны 5 -р сарын 3
1671
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх сарын 4-ний өдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзахаар боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалыг анхлан тогтоосон.
2013 -оны 5 -р сарын 3
882
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шагнах тухай
2013 -оны 5 -р сарын 3
1474
ДЭЛГЭРЭНГҮЙ
Т.Бат-Эрдэнэ: Гэр хороололд бичил цэцэрлэгүүд байгуулна
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнэтэй “Ногоон хот”-ын төлөө хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлаа.

-Хот энэ жилээс “но­гоон хөгжил”-д ач хол­богдол өгч эрүүл хотын төлөө ажиллах орлогч даргын суудал хүртэл гаргасан. Та хотын эко­логийг хэрхэн өөд татах вэ?   

-Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Улаан­баатар хотын нийт газар нутгийн 20 хүртэлх хувийг нь ногоон байгууламжтай болгоно гэсэн том зорилт тавьсан байгаа. Жил бүр тодорхой газруудад ногоон байгууламж бий болгоно. Мөн хотын ногоон бай­гуу­ламжийг сэргээж, ур­гуулдаг байсан. Энэ жил ажлаа эрт эхлүүлсэн. Хо­тоос өмнө нь жил бүр но­гоон байгууламжтай болох гэж тодорхой ажлыг хийж ирсэн. Амжилт тааруу, хийсэн зүйлээ дараа жил нь үгүй хийдэг тогтворгүй шийдлийг бид өөрчилнө.

Ногоон бай­гууламжийн гол цөм нь цэцэрлэгт хүрээлэн болдог дэлхий нийтийн жишиг бий. Өндөр хөгжилтэй улсууд замын голд болон, хотын төв хэсгээр зүлэг, ногоо ховор тарьдаг. Гол үзүү­лэлт нь хотын цэцэр­лэгт хүрээлэнгүүд болдог. Би­чил гудамжуудаа ногоо­руулах нь тэдний гол ажил.
2013 -оны 5 -р сарын 2
1870
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах захирамж гаргана гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүл  Мэргэжлийн холбоодын тэргүүлэгч, банк санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу   Улаанбаатар хотын эдийн засгийн үйлчилгээ давамгайлсан бүтцийг өөрчилж, үйлдвэрлэгч хот болгох зорилтын хүрээнд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон суурьшлын бүсүүдийг хөгжүүлж, хотын доторхи төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 
2013 -оны 5 -р сарын 2
1365
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автотээврийн хэрэгслийн албан татвар хураах цэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу автомашин эзэмшигч аж ахуйн нэгж, иргэн автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөх үүрэг хүлээсэн
2013 -оны 5 -р сарын 2
2042
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Бадрал: Нийслэл цаашдаа ч энэ жишгээрээ ажиллана
Нийслэл хотод энэ сард хийгдсэн тохижилтын ажил болон цаашид хийгдэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодрууллаа.

Нийслэлд хийсэн цэвэрлэгээ, бусад тохижилтын ажилд  иргэдийн сэтгэгдэл их өндөр байна. Өнгөрсөн сард хийсэн ажлуудаас  товч дурдвал?
2013 -оны 5 -р сарын 1
2401
ДЭЛГЭРЭНГҮЙ