Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ
Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм. Харин хотын даргын зүгээс үүнд анхаарал хандуулж, цаг уурын байгууллагад үүрэг өгсөн байна. Наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах төвөллөгөөтэй байгааг хэлсэн юм.
2017 -оны 6 -р сарын 9
1991
ДЭЛГЭРЭНГҮЙ
Н.Наранбаатар: Баяр наадмын нээлтийг өнгөрсөн жилийнхээс илүү сонирхолтой байлгахаар хичээж байна
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа юм. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Одоогоор 45-50 хувьтай явагдаж байна.
2017 -оны 6 -р сарын 9
2160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав.
2017 -оны 6 -р сарын 9
1835
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын ажил эхэллээ
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан байна.
2017 -оны 6 -р сарын 9
1746
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргаашаас шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна.
2017 -оны 6 -р сарын 9
2207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 он гарсаар ой хээрийн түймрийн 12 удаагийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/ 88 атомашин, хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж унтраав. Түймэрт 93.5 га газар өртсөн байна. Тухайлбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10.06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 5 ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 9
1148
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ТОСК-999” төслийн нээлт боллоо
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр боллоо. Шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаныхан, инженер техникийн ажилтнууд оролцов. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийг орон сууцжуулах хөтөлбөрийг анх 2005 онд эхлүүлсэн. Дараа нь 2012 онд дахин төлөвлөлт нэртэйгээр үргэлжилсэн. Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа аваад гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг шинэ шатад гаргахаар ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 9
1254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шөнийн гудамж нээлтээ хийлээ
Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм. Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Гудамжны албан ёсны нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн иргэд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр жазз болон сонгодог урлагийн тоглолт, рок поп урлагийн тоглолт, электро хөгжмийн шоу тоглолт болсон юм.
2017 -оны 6 -р сарын 9
1338
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд урьж байна
Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.
2017 -оны 6 -р сарын 9
1348
ДЭЛГЭРЭНГҮЙ
Голден парк 1, 2 хотхон, Цоглог хотхоны оршин суугчдын орц гарцыг шийдэхээр ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/356 тоот захирамжийн хүрээнд “Материал импекс” ХХК-ийн уулзвараас Голден парк 1, 2 хотхон, Цоглог хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу авто замын ажлын зураг төсөл болон газар чөлөөлөлтийн нөлөөллийг судлахаар нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд “Материал импекс” ХХК-ийн удирдлагуудын хамт газар дээр нь ажиллаж орц гарц болон авто замын ажлыг хийж гүйцэтгэх хээрийн судалгааг гарган ажиллаж байна
2017 -оны 6 -р сарын 9
1767
ДЭЛГЭРЭНГҮЙ
Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулж байна. Чуулга уулзалтын нээлт өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, JCI байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Даун Хетзел, JCI Монголын Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг болон гишүүн улсын үндэсний Ерөнхийлөгч нар оролцсон юм.
2017 -оны 6 -р сарын 9
1310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлд өөрчлөлт оруулна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон. Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
2017 -оны 6 -р сарын 9
1180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газрын албанаас үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 59 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна.
2017 -оны 6 -р сарын 9
1632
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин газар өмчлөх 383 иргэний эрхийг нээлээ
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд нийт 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ гэж
2017 -оны 6 -р сарын 9
903
ДЭЛГЭРЭНГҮЙ
29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа
Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө
2017 -оны 6 -р сарын 9
1424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Батсайхан: Хотын гудамжид шилжүүлэн суулгаж буй том модод 500-600 жилийн настай
Зуны эхэн cap гарав уу үгүй юу нийслэлийн гудамж, талбай том том модоор өнгө нэмжээ. Энэ жилийн хувьд нийслэл хотод 5-6 метр урт модыг суулгаж байгаа нь ногоон байгууламжийн ажлын шинэлэг технологийг нэвтрүүлж буй зоримог алхам болсон. Энэ талаар “Тод газар"ХХК-ийн захирал Д.Батсайхантай ярилцлаа.
2017 -оны 6 -р сарын 9
392
ДЭЛГЭРЭНГҮЙ
Оюутан цагдаа нар өнөөдрөөс ажиллаж эхэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг энэ сарын 8-наас эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар
2017 -оны 6 -р сарын 8
374
ДЭЛГЭРЭНГҮЙ
1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлаа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө Зүүн дөрвөн замаас Хөдөө Аж ахуйн яамны уулзвар хүртэл 399 метр авто замд хоёр талдаа 119,7м2 тэмдэглэгээг дөрөв буюу түүнээс олон эгнээнээр зорчдог замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах үргэлж шугамыг стандартын дагуу тавьж гүйцэтгэлээ.
2017 -оны 6 -р сарын 8
619
ДЭЛГЭРЭНГҮЙ