Хотын асуудлыг хотын татвараар шийдье
Өнгөрөгч даваа гаригт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан бөгөөд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том асуудал үүсээд байгаа тул ийн арга хэмжээ аваас өөр аргагүй байгааг учирлав. Энэ шийдвэр хэрэгжсэнээр Улаанбаатарын утаа 20 хувиар буурах тооцоо гарчээ.
2017 -оны 1 -р сарын 11
143
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Үүнээс хойш гэр хорооллын бүсийг тэлэхгүй
Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийг үүнээс хойш тэлэхгүй хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сар хүртэл зогсоох захирамжийг гаргасан. Энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг тэрбээр өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.
2017 -оны 1 -р сарын 10
222
ДЭЛГЭРЭНГҮЙ
"2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн"
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдээлэл хийж байна. С.Батболд "2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн. Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.
2017 -оны 1 -р сарын 10
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аминаас үнэтэй нүүдэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр /2017.01.09/ нэн чухал шийдвэр гаргалаа. Хотын мэрийн нэг өдөр гаргасан цуврал захирамж нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ганцхан зорилготой. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор захирамжлав.
2017 -оны 1 -р сарын 10
277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2017.01.09/ орон нутгаас хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлэх гэнэ. Мөн нийслэлд зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж.
2017 -оны 1 -р сарын 9
316
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн татварыг өнөөдрөөс төлнө
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 9-н буюу өнөөдрөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулна. Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.
2017 -оны 1 -р сарын 9
127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулна
БОАЖЯ, НЗДТГ хамтран энэ сарын 9, 10-нд "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэнг МҮХАҮТ-д зохион байгуулах болжээ. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлшийг танилцах юм.
2017 -оны 1 -р сарын 9
178
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ
2017 -оны 1 -р сарын 9
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсон.
2017 -оны 1 -р сарын 7
159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн замуудыг цэвэрлэлээ
Халтиргаа гулгаа үүссэн, зам тээврийн осол гарч болзошгүй зуслангийн замуудыг цэвэрлэлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолоочийг хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Сүхбаатар дүүргийн Дэвшил” ОНӨААТҮГ - тай хамтран дүүргийн алслагдсан чиглэлийн Бэлх, Сэлх зуслангийн замуудын цасыг арилгасан байна.
2017 -оны 1 -р сарын 6
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш номоо солилцох өдөр
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж.
2017 -оны 1 -р сарын 6
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
УТААГ БАГАСГАХ ШИЙДЭЛ: Зарим айлд цахилгаан халаагуур суурилууллаа
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан өнөөдөр Хотын захиргаанаас зарим айл өрхөд цахилгаан халаагуур өглөө. Хоёр хоногийн өмнө Нийслэлийн удирдлагууд цахилгаан халаагуур үйлдвэрлэгч болон нийлүүлэгч компанийн удирдлагуудтай уулзан, бүтээгдэхүүнтэй танилцсан байна. Харин өнөөдөр эдгээр компанийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хүртээмжтэй байлгах талаар иргэдийн санал бодлыг сонсохыг илүүтэй зорьж байна хэмээн
2017 -оны 1 -р сарын 6
202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нүүрсээ түлэх үү, халаагуур авах уу?
Д.Лхагвадоржийнх нь Чингэлтэй дүүрэг 13 хороонд буюу Хайлааст руу өгсөх замын дагуух хашаа байшинд амьдардаг. Тэдний байшингийн хэмжээ 68 метр квадрат гэнэ. Байшин нь хоёр хаалгатай. Баруун талынханд нь Д.Лхагвадоржийнх, харин баруун талын байшинд хүүгийнх нь амьдардаг. Байшингаа халаахын тулд тэднийхэн өвөлд дунджаар 600 мянгаас нэг сая орчим төгрөгийн нүүрс түлдэг аж.
2017 -оны 1 -р сарын 5
210
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шөнийн тарифыг тэглэснээр хэрэглэгч 10 мянгыг хэмнэж, улс 30 тэрбумын алдагдал хүлээнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Уг тогтоол энэ оны эхний өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих бөгөөд гэр хорооллын 146 мянган айл хөнгөлөлтөд хамрагдах юм. Ингэхдээ оройн 21.00 цагаас өглөөний 06.00 хүртэлх хугацаанд шөнийн тарифыг тэглэнэ.
2017 -оны 1 -р сарын 5
212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Усан спорт сургалтын төвийг энэ сарын 9-нд дуудлагаар худалдана
2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар худалдаалах гэж байна. Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.
2017 -оны 1 -р сарын 5
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ "БЯМБА" гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.
2017 -оны 1 -р сарын 5
422
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Миний хүүхдүүд энэ хотод л амьдарна шүү дээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр” сонинд ярилцлага өглөө. УЛААНБААТАР-МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЗҮТГҮҮР -Шинэ оны босгон дээр манай сонины уншигчидтай уулзаж байгаа Танд баярлалаа. Та өөрийнхөөрөө багаа бүрдүүлж чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. -Баярлалаа. “Өнөөдөр” гэдэг нэр хүндтэй сонины уншигч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна.
2016 -оны 12 -р сарын 28
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 132 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барьсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ.
2016 -оны 12 -р сарын 28
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
МОНЦАМЭ агентлаг НЗДТГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон НЗДТГ хамтран ажиллах болж, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт НЗД С.Батболд, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг гарын үсэг зурав. Нийслэлийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, түүх, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол, Орос, Англи, Хятад, Япон хэлээр гардаг www.montsame.mn цахим хуудсаар
2016 -оны 12 -р сарын 26
194
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баярхүү: Эдийн засаг хүнд байгаа ч бүтээн байгуулалт руу чиглэсэн төсөв болсон
Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй ярилцлаа. Бидний яриа нийслэлийн төсөв тойрч өнгөрөв.

Өнгөрсөн долоо хоногт НИТХ-аар хэлэлцээд нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа. Төсөв боловсруулахдаа юун дээр анхаарсан бэ?
2016 -оны 12 -р сарын 9
2504
ДЭЛГЭРЭНГҮЙ