Шинийн нэгнээс гурван хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Шинийн 1-3-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг нийслэлийн захиргаанаас гаргажээ. Харин сар шинийн баярыг угтаж энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болсон байна. Цагаан сар дөхөхөөр төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.
2017 -оны 2 -р сарын 6
150
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүл хийж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүдтэй хамтран өдөрт нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
2017 -оны 2 -р сарын 3
200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Утааг бууруулах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов. Үүнд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтцийн шинэчлэл хийх, “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”-д, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулахаар боллоо.
2017 -оны 2 -р сарын 2
120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 919 орон гэргүй иргэнийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” төслийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байранд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг танилцууллаа. Хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж буй уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд байгаа 919 орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэнийг нийгэмшүүлэх аж. Тэдний 6.3 хувийг гэр оронтой боловч өөрийн хүслээр гудамжинд амьдардаг иргэд эзэлддэг бөгөөд нийт 2.6 тэрбум төгрөгийг тэднийг нийгэмшүүлэх ажилд төсөвлөөд байна.
2017 -оны 2 -р сарын 1
148
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн харьяа агентлагууд нээлттэй ажлын байр зарлалаа
Нийслэлийн Засаг даргын тамгын газар 22 агентлагийнхаа ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлалаа. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлүүдийн нээлттэй ажлын байрны өдөрлөг пүрэв гарагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болно. Залуучуудыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилгоор ийнхүү нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа юм.
2017 -оны 2 -р сарын 1
635
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агентлагуудын дарга нарыг сонгон шалгаруулж байна
Төрийн албаны зөвлөлд өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын даргын сонгон шалгаруулалт боллоо. Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Автозамын газар, Байгаль орчны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Боловсролын газар, Газрын харилцааны алба, Залуучуудын хөгжлийн газар, Мэдээллийн технологийн газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, Тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар,
2017 -оны 1 -р сарын 31
389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим эмнэлэг 20.00 цаг хүртэл ажиллана
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс уртасгаж, 20 цаг хүртэл ажиллахаар болгожээ. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн юм.
2017 -оны 1 -р сарын 30
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын гуравдугаар улирлын хичээл эхэллээ
Нийслэлийн ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралт дуусч, гуравдугаар улирлын хичээл өнөөдөр эхэллээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурийн тушаалын дагуу сурагчдын амралтын хугацаа 10 орчим хоногийн өмнө дууссан ч нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан учраас Эрүүл мэндийн сайд амралтын хугацааг хойшлуулах санал гаргасныг холбогдох газрууд хэлэлцэн шийдвэр гаргасан юм.
2017 -оны 1 -р сарын 30
95
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчид ирэх даваа гарагт хичээлдээ орно
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдрөөр дуусгавар болж сурагчид ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хичээлдээ орно. Хүйтний эрч эрс чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү ЕБС-ийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 27-ныг дуустал сунгах тухай БСШУС-ын сайдын тушаал гарсан билээ.
2017 -оны 1 -р сарын 27
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн төсөл хэрэгжинэ
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, тус улсын Китами хотын захиргаа нь Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-тай хамтран зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлнэ. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон холбогдох бусад мэргэжилтэн Япон улсын Китами хотын Иргэд, байгаль орчны хэлтсийн ерөнхий эрхлэгч Иноуэ Томоюукигаар ахалсан төлөөлөгчдийг хүлээн авч, төслийн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэв.
2017 -оны 1 -р сарын 27
116
ДЭЛГЭРЭНГҮЙ
БГД-ийн удирдлагууд 12400 айл өрхийн гаднах гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ
БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа нар өнөөдөр гэр хороолол, орон сууцны дундах гэрэлтүүлэг, камерын Нэгдсэн системийн төвийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, үр дүнтэй танилцлаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгддэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд 80 цэгт 240 камер суурилуулсан.
2017 -оны 1 -р сарын 27
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баярхүү: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах болно
Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуу дал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажил- лагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчил- гээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог “Автотерминал трейд” ХХК, “Атибус”, “Тэнүүн Огоо”, “Сутайн буянт”, “Эрдэмтранс” ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж, удирдлагуудтай уулзан санал солилцлоо.
2017 -оны 1 -р сарын 26
671
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Уранхай” сэтгэлтэй Улаанбаатарчууд
“Монгол сервис” булангаараа бид иргэдэд хамгийн ойр байдаг үйлчилгээний доголдолтой, шүүмжлэлтэй талыг хөндөж, ололттой сайшаан магтдаг. Тэгвэл энэ удаад үйлчилгээ нь олон улсын жишигт хүрсэн ч үйлчүүлэгчдийн ухамсраас болж нэг алхам хойшлоход хүрээд буй нийтийн тээврийн үйлчилгээний талаар хөндөх гэж байна. Улаанбаатарчууд ухаалаг автобусаар үйлчлүүлэх болсоор хоёр жил болох гэж байна. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврийн автобуснууд кондукторын системийг халж анх удаа цахим картаар үйлчилж эхэлсэн билээ.
2017 -оны 1 -р сарын 26
106
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд Т.Билэгт багтжээ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, зөвлөл байгуулжээ. Засаг даргын зөвлөл нь хотын даргын шийдвэрт бодлогын зөвлөгөө өгөх үүрэг чиглэлтэй байгуулагджээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
2017 -оны 1 -р сарын 25
211
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно
Улаанбаатар хот 2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно. “Тусгай замын автобус BRT” төслийг хэрэгжүүлэхээр 2014 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл тодорхой ажил хийгдээгүй байгаа юм. Тэгвэл Нийслэлээс энэ ондоо багтааж уг төслийг хөдөлгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр хоёр жилийн дараа гэхэд нийслэлчүүдийн автобусанд зарцуулдаг цаг багасах юм. Өөрөөр хэлбэл “Тусгай замын автобус BRT” төслийг Азийн Хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд шаардагдах хөрөнгийн хэмжээ 150.2 тэрбум төгрөг байна гэж Нийслэлийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.
2017 -оны 1 -р сарын 25
106
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдын аюулгүй байдлыг ингэж хамгаална
Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын аюулгүй байдлыг хамгаалахаар өнөөдөр /2017.01.24/ Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Нэн тэргүүнд цагдаагийн алба хаагчдын хэлний мэдлэг болон харилцааны соёлыг дээшлүүлэхийг онцоллоо. Мөн жуулчдын хамгийн их очдог газруудад морин болон машинт эргүүлийг ажиллуулах юм байна. Амралтын газар, паб, зочид буудлуудад гадны жуулчдын аюулгүй байдлыг хангах шаардлага тавьж, тэднийг такси болон бусад шаардлагатай үйлчилгээний лавлагаагаар хангах үүрэг өгөх аж.
2017 -оны 1 -р сарын 24
161
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЦАГААН САР” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Иргэд баяртаа бэлдэх үеэр болон баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг өрнүүлдэг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулаад ЦЕГ, НЗДТГ, НИТХ-аас өгсөн чиг үүргийн дагуу “Сар шинэ” арга хэмжээ өчигдрөөс эхэлж байна.
2017 -оны 1 -р сарын 24
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чадлын хязгаартай тэглэсэн үнэ
Утаатай тэмцэх “дайн”-д эрчим хүчний салбарынхан нэгдлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ салбарынхныг утаатай тэмцэхэд бүхий л боломжоо дайчлахыг үүрэгдэв. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тэглэлээ. Манай улс өдөрт 900 гаруй мВт эрчим хүч хэрэглэдэг. Үүний 640 мВт-ыг улаанбаатарчууд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхний эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал 640 мВт хүрдэг гэсэн үг. Харин шөнөдөө 400 мВт болж буурдаг.
2017 -оны 1 -р сарын 24
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг авах нь зүйтэй”
“Эмсид” компанийн “Улиастай-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн автобусанд сууж, хэдэн буудал явав. Жолоочийн дэргэдэх бэлэн мөнгөний хайрцагт зорчсоны хөлс болох 500 төгрөгөө хийж, дэргэд нь зогслоо. Картаар зорчиж буй хүмүүсийн олонх нь өндөр настан аж. Ухаалаг төхөөрөмж картаа уншуулах бүрт нь “Хөнгөлөлттэй зорчигч” гэж жолоочид мэдээлж байв. Гэхдээ зарим нь картаа уншуулдаггүй юм байна. Булган шуба, малгай өмссөн 60 гаруй настай ганган эмэгтэй төлбөрөө төлөлгүй шууд л сандал дээр очоод суучихав. “Картаа уншуулаарай” хэмээн жолооч шаардлага тавихад “Би үнэгүй явдаг юм. Картаа мартчихаж” гэж хээв нэг хариулав.
2017 -оны 1 -р сарын 23
2847
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хурдны замыг энэ онд багтаан барьж дуусгана
Хөшигийн хөндийд олон улсын шаардлага хангасан нисэх онгоцны буудал баригдаж, ашиглалтад хүлээн авч байгаа ч, хурдны замыг яаралтай барьж дуусгах шаардлагатай болж буй. Дээрх хурдны зам нь Улаанбаатар хот Төв аймгийн нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд баригдсан олон улсын нисэх онгоцны буудлыг холбох юм. Зам тээвэр, хөгжлийн дэд сайдын тайлбарлаж буйгаар хурдны замыг энэ онд багтаан барьж дуусган, 2018 оны эхээр улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгчээр нь Хятадын хөрөнгө оруулалттай компани шалгарчээ.
2017 -оны 1 -р сарын 23
169
ДЭЛГЭРЭНГҮЙ