Даваа гарагаас “Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар есдүгээр сарын 21-ний өдрөөс үйлчилж эхэлнэ.
2020 -оны 9 -р сарын 18
342
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 10 мэргэжлээр зохион байгуулагдах төрөлжсөн үнэ төлбөргүй сургалт эхэллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүд хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг "Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт"-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2020 -оны 9 -р сарын 18
150
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж, Хөгжлийн шийдэл ТББ болон Азийн сантай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
2020 -оны 9 -р сарын 18
188
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Номын баяр 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулж байна.
2020 -оны 9 -р сарын 18
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, 279 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан. Харин Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн шинэ барилгатай болсноор 1-12 дугаар ангийн нийт 900 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмших боломж бүрдэж байна.
2020 -оны 9 -р сарын 17
79
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцлон хэллээ.
2020 -оны 9 -р сарын 17
38
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.
2020 -оны 9 -р сарын 17
260
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 9 -р сарын 17
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 42 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна.Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн дүгнэж байна.
2020 -оны 9 -р сарын 17
290
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инновацын газар "МАРС-Ви" төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар өнөөдөр “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2020 -оны 9 -р сарын 16
329
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина
Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр мэдээллээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө.
2020 -оны 9 -р сарын 16
68
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна
НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын урт, дунд хугацааны бодлоготой уялдуулан нийслэлийн дунд хугацааны бодлогыг боловсруулах нь” сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Сургалтад НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Засгийн газар, нийслэл, НҮБ-ын холбогдох албаны төлөөллүүд оролцов.
2020 -оны 9 -р сарын 16
213
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм.
2020 -оны 9 -р сарын 15
722
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Гачуурт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.
2020 -оны 9 -р сарын 15
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Н.Эрдэнэбаатар, дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлага, албан хаагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
2020 -оны 9 -р сарын 15
159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийг хариуцлагатай байж, зуух пийшингийн битүүмжлэлээ сайтар шалгахыг уриаллаа
Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөв галлагааны заавар зөвлөмж, угаар мэдрэгчийг хэрхэн ажилуулах талаарх мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэлээ. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал нар өглөө.
2020 -оны 9 -р сарын 15
302
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430, A/852 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2020 -оны 9 -р сарын 14
163
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа.
2020 -оны 9 -р сарын 14
404
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын автозамыг хэсэгчилж хаана
Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
2020 -оны 9 -р сарын 14
109
ДЭЛГЭРЭНГҮЙ