Ажлын хэсэг томилон ажиллуулах тухай

2011-04-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1990 оноос хойш ашиглалтгүй байсан 80, 129 айлын 2 орон сууцны барилгад Нийслэлийн Засаг даргын 2006 оны 358 дугаар захирамжаар олгосон их засвар хийх зөвшөөрлийн дагуу "Саруул хангай" ХХК, "Хангай транс" ХХК-ийн хийж буй их засвар, хөрөнгө оруулалтын явцыг шалгах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч:
Д.Дуламсүрэн          Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга
Гишүүд:

  • Ж.Эрдэнэчимэг       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Л.Алтангэрэл           Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Ч.Мөнхжаргал         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга
  • Х.Батбаатар             Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга байгууламж, чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга
  • С.Эрдэнэбаяр          Багахангай дүүргийн Засаг даргын орлогч
  • Ж.Батбаатар            Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Мөнхтайван        "Илч Орд" НӨҮГ-ын захирал

Нарийн бичгийн дарга:
Б.Оюунсүрэн           Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн

     Хоёр. Дээрх барилгуудыг газар дээр нь үзэж, дүүргийн иргэдийн санал хүсэлтийг судлан, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан 2011 оны 05 дугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Дуламсүрэн/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР