Эрх шилжүүлэх тухай

2011-02-24 00:00:00

      Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 49 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 42 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дугаар сарын 24-ны өдрийн
187 тоот захирамжийн хавсралт

 

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Дүүргийн боловсролын байгууллагуудын их засвар /СХД/

2011 500.0 500.0
2

Эмнэлэг,         сургууль,         цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, засвар үйлчилгээ /СХД/

2011 200.0 200.0

 

Дүн   700.0 700.0