Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх Инженерийн хийцтэй худаг барих газрын байршил, хөрөнгийн задаргааг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Шинээр баригдах худгийн ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
Гурав. Инженерийн хийцтэй худаг барих ажлыг "Худгийн цооног өрөмдөх, тоног төхөөрөмж суурилуулах ажилд тавих техникийн шаардлага" MNS6088:2010 стандартын дагуу зохион байгуулан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулж, хөрөнгийг үр ашигтай зарцуулахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 20-ны өдрийн
332 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
Дарга:
Д.Ганболд Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:
Нарийн бичгийн дарга:
Ч.Батхүү Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
04 дүгээр сарын 20-ны өдрийн
332 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ХУДАГ БАРИХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХӨРӨНГИЙН ЗАДАРГАА
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил |
Эхлэх, дуусах хугацаа |
Төсөвт өртөг |
Нийслэлийн төсвөөс |
Улсын төсвөөс санхүүжих |
1 |
Таширын аманд 5ш /СХД, 21-р хороо/ |
2011 |
72.5 |
14.5 |
58.0 |
2 |
Тарвагатын аманд /5ш/ /СХД,21-рхороо/ |
2011 |
72.5 |
14.5 |
58.0 |
|
Дүн |
|
145.0 |
29.0 |
116.0 |