Эрх зүйн туслалцааны төв байгуулах тухай

2011-04-21 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.6.-гийн "а" заалт, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 263 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Төрийн хууль тогтоомж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг иргэдэд таниулах, тэдэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь шуурхай барагдуулах үүрэг бүхий "Эрх зүйн туслалцааны төв"-ийг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт байгуулсугай.

     Хоёр. Тус төвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР