Дүрэм батлах тухай

2010-10-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 –ын “а”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ :

Нэг. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг нэгдүгээр, ”Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дүрэм”-ийг хоёрдугаар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР