Хотын гэрэлтүүлгийн менежментийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2010-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “в“заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн төлөвлөлт, ашиглалт үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн байгууламжийн ашиглалтын өртгийг тодорхойлох аргачлал”-ыг нэгдүгээр, “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам“-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцах байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг гуравдугаар хавсралтаар баталсугай.

Гурав. Дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалтыг хариуцан ажиллах байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд, шаардагдах зардлыг жил бүрийн Нийслэлийн төсөвт тусгаж, санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР