АМИНЫ ОРОН СУУЦТАЙ ЖИШИГ ХОРООЛОЛ БИЙ БОЛНО

2013-02-07 00:00:00

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн Хан-Уул дахь Өлзийт, Туул, Био ха¬риуцсан ажлын албаны дарга А.Цэрэнбат АНУ-ын Азийн сангийн төлөөллүүдэд ха¬риуцсан хороодынхоо үйл ажил¬лагааг та¬нил-цууллаа. Ингэхдээ алслагд¬сан гэр хо¬рооллын иргэдийн аж байд¬лыг судалж хот тө-лөвлөлтөд тус¬гах зорилготой тус танил¬цуулах аялал Өлзийт хо¬роол¬лоос эхэлсэн юм.

Хан-Уул дүүргийн XIV хо¬роо болох Өлзийт хороолол бол Улаанбаатар хотоос  28 км-ын зайтай, 7200 га нутаг дэвс¬гэртэй, 100 гаруй өрхийн 3500 орчим хүн ам оршин суудаг хороо юм. Тус хорооны иргэдгазар тариалан, мал аж ахуй эрхэлж таван хошуу мал тоолуулсан ганц хороо гэдгээрээ онцлогтой. Хүн амын 70 гаруй хувийг өндөр настан, гавьяа¬ныхаа амрал¬тад гарсан ахма¬дууд эзэлдэг, залуучууд цөөтэй хороо юм. Томоохон үйлдвэр үйлчилгээ байдаггүй, ажлын байр хомс учир за¬луучууд хот руу явж ажил хийдэг гэнэ.

Хорооны иргэд голдуу улирлын чанартай ажил болох газар тариа¬лан, төмс ногоо тарьж түүгээрээ амьдралаа залгуулж,  өөрийн хэрэг¬цээгээ хангаад үлдсэнээр нь орлого олдог аж. Тус хороог гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулж залуу¬чуу¬дыг татах, орон байраар хангах асуудал чухал гэдгийг тус хорооны засаг дарга н.Батсуурь энэ үеэр хэлж байсан юм. Түүний хэлж буй¬гаар залуу гэр бүлийг дэмжиж амины тохилог орон сууцтай болгосноор хотруу чиглэх хүн амын урсгал багасч амжиргаа нь дээшилнэ гэлээ. Өлзийт хороолол цөөхөн хүн амтай учир өрхийн эмнэлэг байдаггүй зөвхөн их эмчийн салбар байдаг юм байна. Сургууль, цэцэрлэг, банк, эмнэлэг, цагдаагийн хэсэг гэсэн цомхон бүтэц¬тэй тус хорооны өр-хүүд тархай суурьш¬жээ. Иргэдийн газар тариалан эрхлэх боломж нөхцөлийг хавчиж, бухимдуулаад байгаа асуудал нь том том кариер бий болж тоосжилт хуу-рай¬шилт ихтэй болжээ. Үүнээс болж мал аж ахуй эрхэлдэг иргэдийн ма¬лын бэлчээр хомсдож байгаа гэнэ.

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 500 өрхийн жишиг хороолол байгуулахаар төлөвлөж байгааг Өлзийт хороолол Туул тосгоны дунд байгуулахаар зорьж байгаа гэнэ. Энэ нь цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээний шийдлийг нэг дор цогцоор нь шийд¬сэн, боломжит нөхцөлд түшиглээгүй бие даасан амины орон сууцтай хороолол байх аж. Ингэхдээ тус хороодын иргэдээс саналыг тусгах юм билээ. Ингээд Өлзийт хороо¬лол¬той танилцаад Туул тосгонд очлоо.

Нийслэлд тосгоны статустай гурван хороо бий. Үүний нэг нь Туул тосгон юм. Анх эрчимжсэн мал аж ахуй, тахиа шувууны аж ахуй, газар тариалан эрхэлж нийслэлийн иргэ¬дийг хангах төлөвлөгөөр тус тосго¬ныг байгуулсан. Гэвч энэ нь замын дундаасаа замхарч төлөвлөлтийн дагуу хөгжөөгүй ажээ. Бүр  хувьч¬лагдаж, ажиллагаагүй болсон үхмэл байгууламж, кариерээр дүүрэн бол¬сон гэж тосгоны захирагч Э.Бүрэн¬төгс хэлэв. Тус тосгонд 70 гаруй кариер бий болж газар тариалан эрхлэх газар хомсджээ. Нийслэлийн захирагчийн үзэж байгаагаар дээрх гурван хороог МАА, газар тариалан, аялал жуулчлал хөгжсөн жижиг хот болгохн хөгжүүлэх юм. Туул тосгоны хувьд инженерийн шугам сүлжээг хуучин нөөцдөө тулгуурлан холбох боломжтой, ус цэвэршүүлэх байгуу¬ламжтай гэдгээрээ онцлогтой ажээ. Иргэд нь улирлын чанартай ажил эрхэлдэг. Нийтийн тээвэр хомс, зам муу. Дээр нь кариер ачсан даацын машин их явснаас болж зам эв¬дэрч, унаа тэрэг явахад хүндрэлтэй бол¬сон гэнэ. Гэвч ирэх оноос даа¬цын зам тавихаар төсөв хөрөнгө нь шийдэгдсэн нь бас нэгэн ололт аж. Анх 1995 онд Туул тосгон болж сүүлийн арван жил хөгжил нь зогсон¬ги байдалтай болсон. Нийтийн халуун ус, үсчин, банк зэрэг ахуйн үйлчилгээ,  цагдаагийн хэсэг байхгүй зэрэг олон асуудал иргэдийн өмнө тулгараад байсан гэнэ. Харин өн¬гөр¬сөн оноос эхлэн нийслэлийн захирагчийн ажлын алба хүрч ажил¬ла¬санаар шийдвэрлүүлэх ажлууд ньэхнээсээ бүтэж эхэлжээ. Тосгоны статусынхаа хувьд өөрийн гэсэн төсөвтэй гэдгээрээ онцлогтой. Тий¬мээс энэ жилээс эхлэн орон нутгийн хөгжлийн сангаас олгогдсон хөрөн¬гөөрөө иргэдийн саналд түшиглэн томоохон бүтээн байгуулалт хий¬хээр төлөвлөж байгаа гэсэн. Тус тос¬гон таван мянга орчим хүн амтай учир 50 сая төгрөг хувиарлагддаг ажээ. 

Био буюу Хан-Уул дүүргийн XII хорооны тухайд 1600 гаруй өртэй, 6000 орчим хүн амтай, иргэд нь мөн ль газар тахиалан, фермер эрхэл¬дэг. Энэ хороо Туул тосгон Улаан¬баатар хоёрын дунд оршдог. Хүнд даацын машин их явж өнгөрд¬гөөс болж зам эвдэрч гэмтсэн. Иргэдийн хувьд ажлын байр хомс, улирлын чанартай ажил эрхэлдэг. Хан-Уул дүүргийн эдгээр гурван хороо эр¬чимж¬сэн МАА, газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдгээрээ онцлог. Тиймээс эдгээр хороодод түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Нийслэлийн захирагчийн гэр хороо¬лол дахь ажлын албаны ХУД дахь Өлзийт, Туул, Био хариуцсан дарга А.Цэрэнбат эхний ээлжинд дээрхи гурван хороодод байгаа нийслэ¬лийн хөрөнгөөр бүтээгдсэн ашиг¬лах¬гүй байгаа үхмэл хөрөнгийн судалгаа явуулж нөөцөө тогтоож дараа нь иргэдээс санал авах гэнэ.

Нийслэл хотын хөгжлийг дэмжиж гэр хороолол дахь нийтийн үйлчил¬гээний чанарыг сайжруулж, хүртээм¬жийг нь нэмэгдүүлэх үүднээс Австра¬лийн Засгийн газрын санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.Төслийн хүрээнд Нийслэлийн захирагчийн гэр хороолол дахь ажлын албаны стра¬теги төлөвлөлтийг боловсруу¬лахад туслан сургалт зохион бай¬гуулсан. Ийнхүү Азийн сангийн төлөөлөл гэр хорооллын ажлын албадтай хол¬боотой ажиллаж байгаа ажээ.

Б.Нямзул